Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгтийг Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн наймдугаар сард албан тушаалаас нь чөлөөлсөн. Харин Б.Билэгт өөрийг нь үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Түүний гомдлыг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр хэлэлцэх юм байна.
Хуралд шүүгчээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл оролцоно.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.