antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2014 Comments are off

“Нэхмэлийн шар”-ын оршин суугчид өлсгөлөн зарлаж, эрх ашгаа хамгаална

нийтлэсэн Admin

Snapshot_2014-11-11_100753Хан-Уулчуудын хувьд бараг л “шүдний өвчин” гэгдээд байгаа нурж унах дөхсөн, үнэр танар гэж авах юмгүй болтлоо хуучирч муудсан байрнуудаа шинэчлэх ажлыг Нийслэлийн захирагчийн өгсөн зөвлөмжийн дагуу тун эрчимтэй өрнүүлэхээр зүтгэж яваа. “Нэхмэлийн шар” хэмээгдэх хуучны 2, 3 давхар байрнуудыг дахин төлөвлөлтөд хамруулан нурааж, буурин дээр нь орчин үеийн шийдэлтэй цоо шинэхэн орон сууц сүндэрлүүлэх шийдвэрийг холбогдох газрууд нь хэдийнэ гаргасан билээ. Гэвч ашиглалтын хугацаа нь аль эрт дуусч, хүн байтугай нохой ч амьдрахад хэцүүхэн болоод байгаа эдгээр хуучин байрнууд эхнээсээ нурж, оршин суугчдын амь нас хийгээд эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад засаг дарга Ж.Ганхуяг нь хувийн эрх ашгаа дээгүүрт тавьж, ашиг орлогоо зузаатгахаар улайрч явна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн II, III-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэхмэлийн шар”-ын байрнуудын сууц өмчлөгч иргэдэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Та бүхэн эвлэлдэн нэгд ээ, барилга бариулах компаниа сонгоод ирвэл бид албажуулаад өгье” гэсэн зөвлөмж өгчээ. Энэ дагуу өөрсдийн орон сууцыг шинээр барилгажуулах компанийг сайтар судлан сонгож, нийт иргэдийн 80 гаруй хувь нь гэрээ хэлэлцээр байгуулж. Мөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах журам” батлагдаж, сонгон шалгаруулалт зарлагдахад оролцох хүсэлтэй компаниуд заасан хугацаанд нь санал материалаа өгсөн аж. Тус сонгон шалгаруулалтаар тодорсон “Фүжи холдинг” компани монголчуудад хэдийнэ танигдаад байгаа Япон технологиор орон сууцнуудыг барьж, тэр хугацаанд “Нэхмэлийн шар”-ын оршин суугчдад зах зээлийн ханшаар тооцон түрээсийн байрны мөнгийг олгох, улмаар барилгын ажил дуусмагц өрх бүрт 8 метр квадрат талбай нэмж тооцон шинэ байрыг нь хүлээлгэж өгөхөөр санал болгожээ.

Гэтэл сонгон шалгаруулалт хэдийнэ дуусч, оршин суугчид барилгын компанитай гэрээ хэлцэл байгуулсан хойно Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг өөрийн эрх мэдлээрээ далайлган Үнэлгээний хороог хуралдуулахгүй, элдэв шалтаг тоочсоор өдийг хүрчээ. Тэрбээр сонгон шалгаруулалтаас төслийн материалаа хоцроосон “Орчлон констракшн” ХХК-ийг дахин оролцуулахын тулд хууль бус шийдвэр гаргаж, сонгон шалгаруулалтыг дахин зарлуулахаар эрх мэдэлтнүүдийн өмнүүр хойгуур гүйж эхэлсэн аж. Угтаа бол, эрхэм засаг даргын тамгын газрын шинэхэн “өргөө” нь мөнөөх элдвээр хаацайлан буй “Орчлон констракшн”-ы барилга юм билээ. Харин энэ удаа чухам юуны учир тус компанид дахин “хайр зарлаж”, иргэдийнхээ амь насаар дэнчин тавих дээрээ тулав гэдэг нь хэн хүний анхаарлыг татаад байна.

Товчхондоо бол, төрийн нэрээр түрий барин өөрийн эрх ашгийг эрхэмлэдэг “дарга” сэтэртэнгүүд хөрөнгө мөнгөтэй бизнесмэнүүдийн талд зогсч, чанаргүй барилгыг нь чадлынхаа хэрээр рекламдаж буй нэг жишээ энэ юм. Эх сурвалжаас авсан мэдээлэл болон тодорхой баримтыг сөхөж үзвэл, Сангийн сайдын 2013 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 264 дүгээр тоот тушаалаар батлагдсан “Бүртгэл хөтлөх журам”-ын дагуу “Орчлон констракшн” ХХК нь “Гэрээний үүргээ биелүүлээгүй” гэсэн шалтгаанаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан байна. Өөрөөр хэлбэл, тус компани нь 2012 оны зургадугаар сарын 01-нээс эхлэн 2015 оны зургадугаар сарын 01-нийг хүртлэх хугацаанд Засгийн газраас зарласан сонгон шалгаруулалтад ямар нэгэн байдлаар оролцох эрхгүй аж. Гэтэл энэ мэт хуулийн заалтыг зөрчин өнөөг хүртэл сонгон шалгаруултад оролцсоор байгаа “Орчлон констракшн”-ы талаархи иргэдийн гомдол улам бүр нэмэгдсээр…

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороололд байрлах “Орчлон констракшн”-ы барьж ашиглалтад оруулсан 75-а, 75-б байрны оршин суугчдын төлөөллөөс 2013 оны хоёрдугаар сарын 25-нд гомдол гарган, хэвлэлийнхэнд хандсан нь /http://www.shuud.mn/?p=202481 гэх мэт/ одоо ч дурайж байна. Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Арьс шир”-ний гэгдэх 27, 28-р байрнуудын шал нь цөмөрч, хана тааз нь цуурч нурсан талаархи мэдээлэл өнгөрсөн хавар хэвлэлээр шуугиан дэгдээж байлаа. “Орчлон констракшн”-ы барьсан эдгээр байрны оршин суугчид нь өвөл цонхныхоо мөсийг хагалж, зун халуун усны шугамаа засуулах гэж үйлээ бардаг байдал одоо ч хэвээр гэсэн. 2013 оны есдүгээр сард ашиглалтад орсон тус байрнуудын хана цуурч, халуун усны шугам нь хагарч ихээхэн хэмжээний ус алдсанаас үүдэн будаг шохой нь халцран яг л ноорхой саравч шиг болсныг доорхи зургуудаас харахад ойлгомжтой. Үнэндээ орон сууц нэртэй ийм ичмээр, басхүү эмзэглэмээр “саравч” барьсан “Орчлон констракшн”-ыг  эсэргүүцэн оршин суугчид нь тухайн үед мөн л жагсаал цуглаан хийж байсан гэх. “Шинэчлэх” нэрийн дор сүйдлэхээр улайрч буй тус компанийн булхайг илчлэн “Арьс шир”-ний байрнуудын оршин суугчид “Нэхмэлийн шар”-ынханд сануулга өгснөө олон нийтэд ил болгоод байгаа. Үүнээс гадна тус компани өөр нэгэн барилгын ажлыг танил тал, ар өврийн “хаалга” хэрэглэн байж авчихаад өдийг хүртэл хийсэн зүйлгүй суугаагаа “Мөнгө байхгүй” хэмээн ичих ч үгүй тайлбарласан юм байх.

Энэ мэтчилэн сонгон шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулж, барилгын ажил явуулах хөрөнгө мөнгөгүй атлаа авлигалд идэгдсэн дарга нарын нэр нөлөөнд дулдуйдан  тендерийн эрх өвөртөлж, иргэдийн амьдралаар “наадаж” байгаа “Орчлон констракшн”-ыг эсэргүүцэгчид олширсоор байгаа нь үнэн. Хэзээ мөдгүй нурах дөхсөн байранд амь насаараа дэнчин тавьж суугаа оршин суугчид, “Тоглоомын талбай” гэж хэлэхэд ч ичмээр хүйтэн төмөр, хатуу хайрган дунд бөртийсөн хүүхэд багачуудын эрх ашгийн төлөө хэн санаа тавих вэ… “Нэхмэлийн шар”-ын оршин суугчдын хувьд “Орчлон констракшн”-ыхан орон байраа чөлөөл гэсэн шаардлага тавьснаас бус бидэнд нэг ч м2-ыг нэмж өгөхгүй гэсэн. Засаг дарга Ж.Ганхуяг хүртэл тус компаниар барилгаа бариул гэж загнах, зандрахын хооронд уулзалт хийж, цагдаагийн ажилтнуудаараа сүрдүүлсэн. Өмнө нь барьсан барилгууд эхнээсээ нурж байхад бид яагаад энэ компанийг хүчээр сонгох ёстой гэж” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.

Юутай ч дүүргийнхээ хөгжилд “бул чулуу” мэт тээглэж, ард иргэдийнхээ өмнө “эрлэгийн элч” мэт хахирган авирлаж суугаа эрхэм засаг дарга Ж.Ганхуяг өөрийн булхайтай үйлдлийнхээ тухай өдөр бүр “Нэхмэлийн шар”-ын байрнуудаас тодхон хардаг болоод байна. Дургүйцэл бухимдал нь дээд цэгтээ хүрч, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн  оршин суугчид өнгөрсөн аравдугаар сарын дундуур жагсаал цуглаан зохион байгуулж, авах идэхийн шуналдаа хөтлөгдөөд байгаа арчаагүй “Засаг даргатан”-аа зайлуулах уриа лоозонг байрнуудынхаа гадна өлгөж орхисон нь энэ. Нийслэлийн хэмжээнд хүн амын тоо, газар нутгийнхаа хэмжээгээр дээгүүрт тооцогддог Хан-Уул дүүрэг ингэж балгас шахуу байрнууд, “үлгэр жишээч” засаг даргынхаа тухай уриа лоозонгоор хотыг “чимж” эхэлсэн нь ичмээр хэрэг. Хувийн эрх ашиг, ашиг орлогынхоо төлөө дүүргийнхээ иргэдийн ахуй амьдралыг доройтуулаад зогсохгүй, амь насыг нь хүртэл гаргуунд хаяж байгаа засаг дарга Ж.Ганхуягийн хувьд бүх зүйлийг албан тушаал, хөрөнгө мөнгөний хүчээр шийдэх гэдгээ болих цаг болсон байлтай. Нийслэл болон дүүргүүдийн засаг дарга нарын эрх мэдлийг ашиглан томоохон компаниудын “менежер” хийж яваа түүний энэ бардамнал түмнээ дээдлэх төрийн бодлого алдагдаж, дарга даамлуудын даврал хэрээс хэтэрч байгааг харин ч нэг тодорхой харуулж байгаа бус уу.

Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл “Нэхмэлийн шар”-ын оршин суугчид тун удахгүй өлсгөлөн зарлаж, өөрсдийн эрх ашгийн төлөө ширүүхэн тэмцэхээр зэхэж байгааг эрхэм хотын даргад дуулгая. Энэ мэт засаг дарга нарын ар өврөөр шургалж, замбараагүй аашилж байгаа барилгын компаниудаас болж эсэргүүцлийн жагсаал цуглаан, уриа лоозонгоор их бүтээн байгуулалтыг тань “чимэх” цаг тун ойрхон болжээ.

Н.Шатар

www.zone.mn

“Орчлон констракшн” ХХК-ийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан Сангийн сайдын тушаал

 

“Арьс шир”-ний 27, 28-р байрнуудын дотоод болон гадаад байдлын дүр зураг

 

“Нэхмэлийн шар”-ын байрнуудын оршин суугчдын эсэргүүцэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car