antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2011 Comments are off

Малгүй нийслэлийнхэн махандаа хүч хүрэхээ байлаа

нийтлэсэн Admin

Иргэдээ ядууруулдаг өвөрмөц үндэстэн өөр хаана байна Удахгүй манай улс малаа тоолно. Бодвол 40 сая хүрчихлээ гэж бахархах биз ээ. Үнэхээр энэ жилд улсын хэмжээнд нийт нутгаар хур элбэг ургац арвин, цаг агаар сайхан байсан нь мал өсөхөд түлхэц болсон байж таараа. Аймгууд цөм сүрэг өслөө гэж мэдээлж байна. Ямаанд, хонины ноосонд мөнгө өгөх болсон нь мал өсөхийн нэг шалтгаан.

Хамгийн мал цөөнтэй Сэлэнгэ аймаг гэхэд 7328 малчин өрхөд 1.3 сая мал өнтэй өвөлжиж байгаа аж. Аймгийн хэмжээгээр 152.5 мянган тонн байгалийн хадлан авсан гэнэ. Лав л Сэлэнгэчүүдийн мал өсч махтай байж таарлаа. Бас нэг авууштай юм нь аймгууд малаа халдварт өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээг авч ирсэн нь үр дүнгээ өгчээ. Өвлийн улиралд монголчууд хот хөдөөгүй идэшний махаа их, багаар базаадаг жамтай. Хуучин цагт монголчууд малын тооны өмнө идшээ хийх гэж нэг ажил байдаг байлаа. Хотод суугаа үр хүүхэд, ах дүүдээ ширэнд боолттой мах дайж явуулах гэж нэг ажил байв. Тооноос өмнө гэдэг нь их учиртай. Тэгж хэдэн бод, бог унагаж авахгүй бол өрхөд оногдох малын тоо дараа жил зөрччихөнө. Улс нийгмийн мал гэж ярих. Тийм ч учраас улсаас аймагт, аймгаас сумдад, сумаас багг тоочид гарч малыг нэг бүрчлэн тоолдог байсан. Тэр бүү хэл, хаана мал тоологдохгүй үлдэх нь вэ гэж онгоцоор эргүүл хийдэг байсан гээд бод доо. Өнөөдөр Монгол Улс нэг хүнд оногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Тиймээс мал аж ахуй, газар тариалангийн орон гэж нэрлэгдэх болсон биз ээ. Ийнхүү малын тооны өмнө хийгддэг өвлийн идэш энэ өвөл худалдаж авч иддэг нийслэлийнхэнд хүндхэн тусах нь. “Хоол муу бол жилийн зовлон, хань муу бол насны зовлон” гэж хуучцуул ярьдаг даа. Яг л ийм зовлон нийслэлийн нэг хэсэг өрхүүдэд нүүрлээд байна. Тэгэхээр махны үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1600 төгрөгөөр өсчихжээ. Нийслэлийн захын хорооллын ядмагхан айлууд 500 төгрөгөнд, 1000 төгрөгөнд гэж мах граммаар авч байна. Өнгөрсөн хавар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай махны үнийг тогтвортой барьж байхаа амлаж байсныг иргэд мартаагүй байна. Бүх юмаа сүлжээ, ченжүүдэд атгуулчихсан манай төрийнхөн яаж махны үнийг тогтвортой барьж чадах билээ дээ. Үнэхээр нийслэлчүүд махныхаа үнэд хүч хүрэхээ байлаа гэж ярих хүмүүс олон байна. МАН Тусгаар тогтнолынхоо ордонд мах худалдаалах гэж байгаагаа мэдэгдсэн. Харин тэр мах хямд байж мэднэ гэх яриа ч байна. Өнөөдрийн нийслэлд худалдагдаж байгаа мах малчны хотноос долоон гар дамжиж лангуун дээр ирдэг гэдэг. Одоо махны ченжүүд Эмээлтэд бөөгнөрдөг болсон аж. Их хөлийн Хятад, Монгол ченжүүд зоорьтой, складтай ханцуй дотроо хамаг тохироогоо хийж байдаг болжээ. Тэндээс малгүй нийслэлийнхэнд худалдагдах махны үнэ зохиогддог байна. Малаараа гайхуулж, махыг нь магнаг болгож иргэдээ ядууруулдаг өвөрмөц үндэстэн өөр хаана байгаа болоо. Зуд болбол нийслэлийнхнээсээ тусламж хүсдэг, зунд нь очихоор ганц төлөг бариад өгчих сэтгэлгүй малчид ч бий. Нийслэлийнхэн мах идэхгүйгээр нэг хэсэг тэвчихвэл махны үнэ буурч л таараа.

Н.Лхагва


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car