Улаанбаатар хот дахь гаалийн газрын АБТЭМА дахь гаалийн салбарт хийсэн шалгалтаар гаалийн хяналтаас нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахыг завдсан галт зэвсгийн сумыг илрүүлжээ. ГЕГ-ын Хэрэг зөрчлийн асуудал эрхэлсэн нэгжийн гаалийн улсын байцаагчид өнгөрөгч сарын 28-ний өдөр АНУ-аас илгээгдэн ирсэн чингэлэг бүхий түүвэр ачаанд нарийвчилсан үзлэг шалгалт хийсэн юм. Энэхүү үзлэг шалгалтаар “Remington”, “Winchester”, “Federal” маркын галт зэвсгүүд нийтдээ 220 ширхэг сум илрүүлжээ. Тиймээс уг хэргийг зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул хойшлуулашгүй ажиллагаа явуулж хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Харьяаллын дагуу Тагнуулын байгууллагад шилжүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар босон тухай ГЕГ-аас мэдээллээ.
Дашрамд дуулгахад, АНУ болон Европын улс орноос импортлосон автомашин болон түүвэр ачаанд галт зэвсгийн сум ихээр нуун улсын хилээр хууль бусаар нэвтүүлэхийг завдах үйлдэл сүүлийн жилүүдэд байнга гарч байгаа тул иргэд тус улсаас ирж байгаа бусдын дайвар ачааг өөрийн нэр дээр авахгүй байхыг Гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.