antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2014 Comments are off

Төлбөрийн үлдэгдэлтэй гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээг цуцална

нийтлэсэн Admin

ger-horoolol00Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгааны үнийн урамшуулал олгох журмын дагуу Агаарын тухай хуульд заасан нөхцөл шалгуурыг хангасан нийт 66833 айл өрх УБЦТС компанитай “Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ” байгуулж, хөнгөлөлтөд хамрагдаад байна.

Эдгээр айл өрхүүдийн 63637 нь сайжруулсан зуух ашиглаж ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн 200 кВт.ц цахилгааны төлбөрийн 50 хувь,  3196 нь цахилгаан халаагуур ашиглаж шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кВт.ц хүртэлх хэрэглээний цахилгааны төлбөрийн 50 хувийг сар бүр хөнгөлүүлж байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газраас цахилгааны үнийн хөнгөлөлтөд зориулж 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 66833 өрхөд 6 тэрбум төгрөг (2011–2012 онд 20852 өрхөд 0.6, 2012-2013 онд  27908 өрхөд 1.9, 2013-2014 онд 17440 өрхөд 3.4)-ийг зарцуулаад байна.

Энэ нь Засгийн газраас нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон талт ажил өрнүүлж байгаагаас хамгийн томоохон хөрөнгө оруулалттай ажлын нэг. Урамшуулалд хамрагдсан цахилгаан хэрэглэгчид энэ ажлыг зөвхөн төлбөрийн хөнгөлөлт эдлэх талаас нь харахаас илүүтэй агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буйгаа ойлгож, ухамсартай хандах нь чухал юм.

Урамшуулалд хамрагдах гэрээ байгуулан хөнгөлөлт эдэлж байгаа ч цахилгааны төлбөрөө төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдийн тоо өсөж буй тул эрчим хүчээр хангагч компанийн зүгээс үүргээ биелүүлээгүй хэрэглэгчдийн гэрээг цуцлах арга хэмжээ авах болсноо мэдэгдлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car