Цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөн хуурам үйлдэл хийдэг Говь-Алтай аймгийн харьяат 25 настай Д.Хонгорзулыг энэ сарын 5-аас 6-ны шилжих шөнө үйлдэл дээр нь барьжээ. 2014 оны 8-р сараас эхлэн цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг өмсөн залилан хийдэг байсан этгээд нь иргэн Б-ээс цагдаагийн байгууллагад ажилд оруулна гэж залилан сая төгрөг авсан байсныг шалгалтын явцад илрүүллээ.
Иймээс иргэд ялангуяа шөнө оройн цагаар сэжигтэй этгээд цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөж, таныг торгох бичиг баримтаа үзүүлэхийг шаардвал цагдаагийн байгууллагад хандахыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.