Өнөөдөр намрын адаг сарын шинийн 15. Сарын дүйчэн өдрүүд болох билгийн тооллын 8, 15, 25, 30-ны өдрүүдэд үйлдсэн буян ихэд арвиждаг гэдэг.
“Эрт дээр үеэс монголчууд энэ өдрүүдэд онцгойлон бие, хэл, сэтгэлээрээ буян номын үйлд шамдаж, махан хоолыг тэвчиж, цагаан хоол иддэг уламжлалтай. Энэ өдөр билэг ухаант ардынхаа зөв сайхан уламжлалыг өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж, дүйчэн өдрөөр махан хоолыг тэвчвэл зүгээр” гэж буддын шашныхан хэлж байна.
Энэ өдөр Гандантэгчэнлин хийд 09.00-15.00 цаг хүртэл “Сандуйн Жүд” номыг хурж байна “Сандуй буюу Нууцын Хураангуй” хэмээх энэхүү номонд бурхны шашин хураагддаг бөгөөд монголчууд эрт дээр үеэсээ энэхүү номыг ихэд онцгойлон шүтэж биширсээр иржээ. Үүний нэг илрэл нь билэг оюунт өвөг дээдэс тус номын мөнгөн хуудсыг товойлгон алтаар бүрж, шүр сувд зэрэг эрдэнэсээр чимэглэн урлан бүтээсэн явдал аж. Энэ гайхамшигт бүтээл Дэлхийн өвд бүртгэгджээ.
“Сандуйн жүд” уншсан хүний салхин доогуур гарахад нүгэл хилэнц ариусч байдаг хэмээх ба тус ном нь гэнэтийн осол аваар, цаг бусын үхэл, хэрүүл тэмцэл, гай зовлон бүгдээс авран сахих нигуртай тул монголчууд эрт дээр үеэс тус судрыг үргэлж биедээ авч яван, “Сандуйн жүд”-ийн хураангуйг сүсэглэн бишрэн уншиж явдаг байжээ.
“Сандуйн жүд”-ийн хураангуй болох дөрвөн шад ном:
Дүйва санбоо лайжүн вий
Дэвшин шэгва гүнжий сан
Доржэ нянбо дүйва еи
Дэнид жомдан шаддүй сол.
Холбоотой мэдээ
Comments are closed.