antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2014 Comments are off

А.Тлейхан: “Эрдэнэс Тавантолгой”-г тал талаас нь зулгаасаар байгаад зогсоочихсон

нийтлэсэн Admin

22472-26214700УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын дүнг сонсох байсан ч ажлын хэсгийн санал дүгнэлт байнгын хорооны гишүүдэд тараагдаагүй гэсэн шалтгаанаар долоо хоног хойшлуулсан юм. Өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ахалж Ж.Энхбаяр, А.Тлейхан, Х.Болорчулуун нарын зэрэг долоон гишүүн орж ажиллажээ. Тус ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн А.Тлейхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Та бүхэн “Эрдэнэс Таван­толгой”-н үйл ажил­­­лагаатай өнгөрсөн зур­гаа­дугаар сарын 10-11-нд танилцсан. Яагаад өдий болтол “Эрдэнэс Таван­тойлгой”-д хийсэн шалгал­тынхаа дүнг тайлагнахгүй яваад байсан юм бэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаагаа зог­соогоод багагүй хугацаа өнгөрч байна. Шалгалтын явцад ямар зөрчил, ду­тагдал илрүүлсэн бэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнгөр­сөн тавдугаар сард до­лоон гишүүний бүрэл­дэхүүнтэйгээр байгуулсныг та бүхэн мэдэж байгаа.
Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг гурван удаа хуралдсан. Хам­гийн сүүлчийнх нь өчигдөр /ур­жигдар/ хуралдан санал дүг­нэлтээ гаргаж, өнөөдөр /өчигдөр/ байнгын хороогоор оруулах байсан ч долоо хоног хойшлуулчихлаа. Ажлын хэсгийн гишүүдээс зарим нэг хүн гарын үсгээ зураагүй шалтгаанаар материал бүрэн тараагдаагүй байх.

“Эрдэнэс Тавантолгой” бол монголд төдийгүй Азид томд орох нөөц баялагтай уурхай л даа. Тэр утгаараа маш том бүтээн байгуулалтын ажил юм. Нийт монголчуудын эрх ашиг хөндөгдөх 1072 ширхэг хувьцаа тэнд хэвтэж байгаа.

Энэ ч утгаараа олон нийтийн сонирхол байнга “Эрдэнэс Тавантолгой” ХК руу хандаастай байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулах тухай УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2012 оны 18 дугаар тогтоол шийдвэрүүд гарсан. Ажлын хэсгийн дүгнэлтэд эдгээр тогтоолууд бүрэн хэрэгжих байтугай, бараг эхлэлийн төдий болоод л таг зогсчихсон гэдгийг тэмдэглэсэн байгаа. Тухайлбал компани байгуулсан болоод л хөсөр хаячихсан юм билээ. Санхүүгийн иж бүрдэл байтугай наад зах нь манай иргэдийн гар дээр байгаа 1072 ширхэг хувьцааг ч компанийн балансад тусгаагүй байх жишээтэй.

Мөн аж ахуйн нэгжүүдийн худалдан авсан хувьцааны мөнгө болох 102.2 тэрбум төгрөг ком­панийн дансанд орж ирээгүй, түүнийг шахаж шаарддаг ч хүнгүй шахам байдаг юм билээ. Ер нь “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр санхүүгийн сахилга бат алдагдсан, зээлээс зээлийн хооронд л аргацаан амьдарч байгаа дүр зураг ажиглагдсан. Урьд нь ажил хариуцаж байсан хүмүүсийн хувьд ихээхэн учир дутагдалтай, санаачлагагүй, туйлын үрэлгэн загнасан нь алхам тутамд мэдрэгдэж байсан. Олон улсын бирж дээр хувьцаагаа худалдах замаар ч юм уу, санхүүгийн олон эх үүсвэрээс сүйдтэй ашигтай биш юм гэхэд алдагдалгүй ажиллаад явах боломжтой байсан. Тэр бүхнийг ерөөсөө хийгээгүй, хийх ч гэж оролдоогүй юм билээ. Одоо л дөнгөж Олон улсын бирж дээр хувьцаагаа худалдах эхний алхам хийгдэж байгаа.

-Та бүхэнтэй зэрэг шахуу Төрийн өмчийн хороо, Үндэсний аудитын газрын шалгалт орсон гэсэн. Ихээхэн алдагдалтай ажил­лаж байгаад зогссон “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр санхүү­гийн зөрчил, хөрөнгө мөнгө шам­шигдуулах асуудал ямар­хуу хэм­жээнд байгаа бол. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Санхүүгийн сахилга бат алдагдаж, бүртгэл тооцоо, тайлан баланс ихээхэн зөрүүтэй гарах, хөрөнгө мөнгө шамшигдуулдаг ажиллагаа нэлээн ноцтой хэмжээнд хүрсэн. Олон төрлийн ямар ч хэрэгцээгүй тоног төхөөрөмж, дугуй, сэлбэг хэрэгслийг байж боломгүй өндөр үнээр шахах, худалдан авах үйл ажиллагааг ноцтой зөрчиж, танил тал, ар өврийн хаалгаар хэрэгтэй хэрэггүй маш их материал түүхий эд шахсан нь одоо ямар ч хэрэггүй алдагдал болоод хэвтэж байна. Түүнээс гадна хамгийн ноцтой зөрчил нь ТУЗ-ийн дарга нь байж боломгүй их цалин авдаг байсанд оршино.

2012 оны сүүлээр гарсан тогтоолоор бол “Эрдэнэс Таван­толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга нь ЗГХЭГ-ын дэд дарга байдаг юм билээ. Тэр ч үүднээс нөгөө алдартай Г.Дэнзэн гэж нөхөр тэнд баахан бужигнуулчихсан байна лээ. Тэр нөхөрт сарын зургаан сая төгрөгийн цалин олгох шийдвэр гарч, тэр мөнгөө ч авч байсан юм билээ. Тэгвэл ТУЗ-ийн гишүүдэд нь 1.8 сая төгрөгийн цалин олгож байж. Гэтэл өнөөдөр Засгийн газраас гаргасан журмаар төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга, гишүүд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хоёр дахин илүүгүй хэмжээний цалин авахаар тогтоосон. Энэ журмыг мөрдсөн бол тэр Г.Дэнзэн гэдэг нөхөр 400 гаруй мянган төгрөгийн цалин л авах ёстой. Гэтэл сард зургаан сая төгрөг халааслаад л сууж байсан байгаа юм.

Хамгийн гол нь тэр нөхрийг ТУЗ-ийн дарга хийж, сард зургаан сая төгрөгийн цалин авчихаад сууж байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК маш их алдагдалтай ажиллаж байсан. Ингэж л төрийн өмчит компанийг хэдэн талаас нь зулгаасаар байгаад дампууруулж, эцэст нь хувьчилж авах далд санаа явж байгаа. Нөгөө талд компанийн үрэлгэн байдал хэрээс хэтэрсэн. Жижигхэн компани мөртлөө ямар ч хэрэггүй шахуу баахан орон тоо гарган ирж, цалингийн фондоо хэтэрхий томсгосон. Жишээ нь төв оффист нь 120 гаруй хүн шал худлаа тооцоо гаргаж, бичиг цаас эргүүлсэн шиг сууцгааж байх ямар ч шаардлага байхгүй. Үнэндээ тэдгээр нь хяналтаас гадуур л байдаг юм билээ.

Нөгөө талаар төрийн өмчит компани мөртлөө Төрийн өмчийн хорооны хяналтаас тусдаа, гадуур байдаг юм билээ. Энэ тухай Төрийн өмчийн хорооноос асуухаар “Эрдэнэс Тавантолгой” чинь Засгийн газрын мэдлийн компани шүү дээ гэх юм билээ. Уг нь хууль дүрмээрээ бол Засгийн газрын мэдлийн компани гэж яагаад ч байж болохгүй шүү дээ. Төрийн өмчийн хороо хянаж, шалгаж чаддаггүй болохоор “Эрдэнэс Тавантолгой” гэдэг дураараа дургидаг, хэр барагтайд захирагддаггүй, хөрөнгө мөнгө завсардуулан шамшигдуулдаг том толгойтой газар байж. Энэ бүх байдалд дүгнэлт хийвэл энэ компани цаашдаа үр ашигтай, сайн ажиллана гэдэг нь бараг л боломжгүй болчихжээ.

-Саяхан Засгийн газар тогтоол гаргаж, ногдол ашиг олгох ч юм шиг яриа өрнөсөн санагдаад байх юм?

-Засгийн газрын 268 дугаар тогтоол гарч “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд менежментийн буюу гүй­цэтгэгч компани сонгон шал­гаруулах тухай яригдсан. Үүнтэй холбогдон 1072 хувьцаа цаашдаа эзэнтэй болох уу, ногдол ашгийг хэн хаанаас өгөх юм гэдэг нь одоогоор тун бүрхэг байгаа.

Түүнээс гадна өнөөх Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Повер” гэдэг компани гаалийн бүрдүүлэлт хийх тендерт оролцсон байсныг хүчингүй болгосон юм билээ. Уг нь нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай гэгдсэн энэ компани “Бид ихээхэн хохирол амссан” гэж шүүхэд долоон тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасны дагуу хохирол барагдуулсан нэрээр 4.7 тэрбум төгрөг олгосон байгаа юм. Яаж ч бодсон дүрмийн сандаа нэг тэрбум төгрөгтэй гэж мэдүүлсэн компани долоон тэрбумын алдагдал хүлээнэ гэж байх уу. Бараг л цаасан дээрх компанийн хохирол гэж төрийн өмчит компаниас 4.7 тэрбум төгрөг шүүхээр далайлган гаргуулж авсан энэ хэргийн цаана ямар ашиг сонирхол, хуйвалдаан явсныг нарийвчлан тогтооход ч болохгүй юмгүй.

Өнөөдөр алдагдалтай гээд үйлдвэрлэлээ зогсоочихсон байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг энэ мэтчилэнгээр хэдэн талаас нь зулгаасаар зогсоож аваад санаа нь амарсан бололтой юм. Ер нь энэ “Говь Повер” гэдэг компанийг АТГ-т өгч тэр 4.7 тэрбум төгрөгийн учрыг олох л ёстой. Энэ талаар байнгын хорооны хуралдаан дээр дараа тодорхой танилцуулах болно. Тэндээс санал дүгнэлт гарах байлгүй дээ.

-Зүүн Цанхын уурхай зогсчихоод байгаа. Гэтэл тэнд олборлолт явуулж байсан Австралийн компани гарч явахаа мэдэгдээд байгаа. Энэ компани гэрээнд заасны дагуу ажиллаагүй гэх яриа ч гараад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ер нь өнгөрсөн дөрвөн жилд хийсэн хоёр том бүтээн байгуулалт бол “Эрдэнэс Тавантолгой”, Оюутолгой хоёр шүү дээ. Харамсалтай нь шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд энэ хоёрын амыг барьчихлаа. Түүнээс ч болж Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтчихлээ. Энэ хоёр уурхай дээр томоохон хөрөнгө санхүү, эдийн засгийн шалгалт оруулах ёстой. Бид энэ талаарх санал дүгнэлтээ байнгын хороонд танилцуулна. Тэр оператор компанийн асуудал ч яригдана. Ажлын үнэ хөлс, өртөг нь яах аргагүй өндөр л юм билээ.

-“Эрдэнэс Тавантолгой”-г зо­риуд дампууруулсны дараа хувь­­чилж авахаар улстөрчид, то­моохон бизнесменүүд хуйвал­даж байгаа талаар шуугиад байгаа. Энэ талаар МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар УИХ-ын 39 дүгээр тогтоол гарч маш тодорхой төрийн бодлого гарчихсан. Бидний хувьд тэр бодлого ягштал хэрэгжих ёстой гэсэн л нэгдсэн байр суурьтай байгаа.

“Эрдэнэс Тавантолгой”-г хоёр хэсэг болгоод нэгийг нь Олон улсын хөрөнгө оруулагчдыг татъя, нөгөө талд нь өөрсдөө ашиглах ёстой гэсэн чиглэлээр л явах учиртай.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car