antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2014 Comments are off

“MC Collection” хамтлагийнхан “Хэлж амжаагүй үгс” тоглолтоо энэ сарын 8-нд хийнэ

нийтлэсэн Admin

heljamjaaguiНэгэн үе залуусын зүрх сэтгэлийг “Эцсийн удаа”, “Сурагч нас”, ” Хүлээлт”, “Тэр л охинд”, “Усан хулгана”  гэх мэт  олон сайхан уран бүтээлээрээ байлдан дагуулаад байсан “MC Collection” хамтлагийнхан “Хэлж амжаагүй үгс” нэртэй тоглолтоо 11 сарын 8-нд зохион байгуулахаар болжээ.

Хүүхэд Залуусын хэдийнээ сонсох дуртай болсон тус хамтлаг анх  гурван хүний бүрэлдэхүүнтэй 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд байгуулагджээ. Тэдний хамгийн анх олонд хүрсэн дуу бол “Эцсийн удаа” юм.Тэд 2009 онд анхны “Хэлж амжаагүй үгс” нэртэй цомгоо гаргасан бөгөөд цомгийн өдөрлөгөө маскны ард өнгөрүүлсөн нь сонсогчдын  анхаарлыг нэлээд татсан юм.

Улмаар 2010 онд дахин  “Чамд хэлье” хэмээх хоёр дахь цомгоо өргөн барьсан бол, одоо тэд цоо шинэ гурав дахь “Би чамд хайртай” цомгоо гаргах гээд тун завгүй ажиллаж байгаа гэнэ.  Мөн энэ жил тус хамтлаг өөрсдийн  бие даасан зургаа дахь жилийн тоглолтоо  тавих гээд  нилээд шаргуу ажиллаж байгаа ажээ.
Тэдний анхны тоглолт содон зүйлсээр их байх бөгөөд  тухайлбал, 100 хувь амьд хөгжмийн хамтлагтай хамтарч тоглох  гэнэ.

Ингээд та бүхэндээ “MC Collection” хамтлагийн цоо шинэхэн хоёр клипийг хүргэж байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car