antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 Comments are off

Жүжигчин Г.Алтаншагай: СТА цол урам нэмж, ташуур өгсөн дөө

нийтлэсэн Admin

Нэгэн үе УДЭТ-аар овоглож явсан СТА, жүжигчин Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар хүсэл тэмүүллээ нэгтгэн “Мөрөөдлийн театр”-ыг байгуулаад удаагүй байгаа билээ.

Тэд анхны уран бүтээл болох “Миний нууц хүү” жүжгээ сүр дуулиантайгаар нээж байсан нь саяхан. Улаан хивсний ёслолоор нээлтээ хийсэн “Миний нууц хүү” жүжгийг үзэхээр урлаг соёл, бизнесийнхэн гээд салбар бүрийн лидерүүд нэгэн дор цугларч гайхалтай үдшийг өнгөрүүлж байсан гэхэд болно.

Залуу уран бүтээлчдийн шинэ театрын шинэхэн бүтээл нь үзэгчдэд үнэхээр их таалагдаж байгаа нь танхим дүүрэн инээд, алга ташилтаас мэдрэгдэж байсан. Үүнээс гадна нэгэн сайхан үйл явдал болсон нь “Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл болох “Миний нууц хүү” жүжгийн гол дүрийг бүтээж үзэгчдийн хайрыг татаад байгаа жүжигчин Г.Алтаншагай Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялааж, адтай аавын хүү гэдгээ баталсан явдал байв.

Ингээд шинэхэн СТА, жүжигчин Г.Алтаншагайтай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-“Мөрөөдлийн театр”-ыг байгуулаад хамгийн анхны уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргээд энэхүү шагналыг хүртсэн учир нэр хүндийн хэрэг, бас их үүрэг хариуцлагын эхлэл гэж хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Мэдээж залуу хүн учраас цааш цаашдаа их олон уран бүтээлийг туурвиж, үзэгч түмэндээ хүргэнэ.

-Жүжгийн төгсгөлд гардуулсан гэсэн. Гэнэтийн бэлэг байсан байх даа?
-Бид жүжгээ тоглоод 12 дахь өдрөө хаалтын тоглолт хийсэн. Яг хаалтын тоглолтын төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Очирбат тайзан дээр гарч ирээд, гардуулж өгсөн. Үнэхээр гэнэтийн бэлэг байсан. Энэ өдөр манай УДЭТ-ынхан хүрэлцэн ирсэн байсан юм. Бас гэр бүлийнхэн, найз нөхөд маань ч мэдээд ирсэн. Үнэхээр их сэтгэл хөдөлсөн. Энэ завшааныг ашиглаад багш нартаа, намайг төрүүлж өсгөсөн хайртай аав ээждээ, хань ижил, найз нөхөддөө маш их баярлалаа.

-УДЭТ-т багагүй хугацаанд ажилласан. Тэр үед театраас шагналд тодорхойлоогүй юм уу?
-Би театртаа 5, 6 жил ажилласан. Тэр үед СТА-нд нэр дэвшүүлж, тодорхойлж байсан ч театраасаа авч чадаагүй. Харин “Мөрөөдлийн театр”-аа байгуулж, анхны уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргээд авлаа. Мөрөөдөлдөө хүрэх эхний алхам маань болж, урам нэмж, ташуур өгч байгаа гайхамшигтай үйл явдал болсон доо.

-“Мөрөөдлийн театр”-ынхан ам бүл хэдүүлээ вэ. Ер нь шинээр жүжигчний сургууль төгсч байгаа оюутан залуусаас театртаа авч байгаа юу?
-“Мөрөөдлийн театр”-ын ам бүл СТА жүжигчин Г.Эрхэмбаяр, “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Баттулга буюу Батушка, бид гурав, мөн манай дууны найруулагч Батсайхан гээд цөөхөндөө. Гэхдээ гэрээт жүжигчид ажиллаж байна. Мөн бид шинэ залуу уран бүтээлчдээ дэмжиж, дараа дараагийнхаа уран бүтээлд сонгон шалгаруулж тоглуулах төлөвлөгөөтэй байгаа. Цаашдаа ам бүлээ өнөр өтгөн болгоно доо.

-Монгол Улсынхаа театрын урлагийг нэгээр нэмж, шинэхэн театр байгуулсан. Ер нь театраа яагаад “Мөрөөдлийн театр” гэж нэрлэх болсон юм бэ?

-Хүн бүхэн мөрөөдөлтэй байдаг, тэр мөрөөдөлдөө хүрдэг байгаасай, мөрөөдлийнхөө сайхан жүжгийг үздэг байгаасай гэсэн үүднээс театрынхаа нэрийг өгсөн.

-Анхны уран бүтээлийнхээ ард гарчихлаа. Одоо дараагийн төлөвлөгөө юу байна?
-Анхны уран бүтээл, “Миний нууц хүү” жүжиг маань маш амжилттай болсон. Бид арванхоёрдугаар сарын 10-нд АНУ руу явна. Тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа “Миний нууц хүү” жүжгээ аваад очно. Мөн бид ирэх оны гуравдугаар сараас нэгэн дэлгэцийн уран бүтээлд орох төлөвлөгөөтэй байна.

-Нууц биш шинэ киноны тань нэр юу вэ?

-Одоохондоо нэг их нууцлахгүй байгаа. “Сонгодог” гэдэг нэртэй, тэгэхдээ кино бүтэх явцад нэрэнд өөрчлөлт орох байх.

-Манайд театрын байр, тайз их хомс шүү дээ. “Мөрөөдлийн театр” хаана байрлаж байна?

-Ерөнхийдөө оффистоо л ажлаа амжуулаад, СТӨ, МҮЭСТО, УДЭТ-ынхаа тайзан дээрээс л уран бүтээлээ хүргэнэ. Нээрээ намайг шагнуулсан өдөр манай Цэрэнсамбуу дарга УДЭТ-ын тайзан дээр нэг удаа үнэ төлбөргүй тоглох эрх өгсөн. Тэгэхээр дараагийн уран бүтээлээ, тухайлбал, нэгэн цоо шинэ уран бүтээлийг үзэгчдэд хүргэхдээ УДЭТ-ынхаа тайзан дээрээс хүргэнэ гэж бодож байгаа.

-Ингэхэд цолныхоо найрыг хэзээ хийх гэж байна?

-Одоогоор хэлж мэдэхгүй байна. Тэгэхдээ ямар ч байсан ажил төрлөө амжуулчихаад л найр хийнэ дээ.

Э.Энх

 

Монголын мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car