antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 Comments are off

Т.Өлзийбаяр: Шүүхийн шийдвэр гэр бүлийг маань сүйрүүлсэн

нийтлэсэн Admin

Саяхан Баянзүрх дүүргийн шүүхээс 16 жилийн хорих ялыг сонссон Ш.Гантулгын авга эгч Т.Өлзийбаяраас цөөн зүйлийг тодруулав.

-Б.Эрдэнэбилэгт холбогдох хүний амь нас хөнөөсөн гэх хэрэгт танай дүү хамт холбогдоод байгаа. Хэргийн талаар жаахан тодруулахгүй юу?

-Миний дүүтэй холбогдсон хэрэг нь 2009 онд гарсан. Тэгээд шүүхээс тэдэнд 20 жилийн ял оноож, миний дүү Өршөөлийн хуульд хамрагдан суллагдаад байсан юм. Шүүхийн шийдвэрийг Б.Эрдэнэбилэг хүлээн зөвшөөрөөгүйгээс давж заалдаад байсан. Тэгээд өнгөрсөн наймдугаар сарын 26-нд шүүх хурал болох байсан ч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Гэтэл тэр орой нь Б.Эрдэнэбилэг нь гурван хүний амь нас хөнөөсөн байгаа юм. Тэгээд л миний дүүг хоморголоод барьчихсан. Уг шүүх хурлын үеэр дүүд маань зөвхөн танхайн хэргээр ял сонсгож байсан. Тэгтэл өнгөрсөн есдүгээр сарын 9-нд шүүх хурал дөнгөж эхлээд Б.Эрдэнэбилэгийн хэргийг хамтатган шүүнэ гээд дүүг маань хорьчихсон.

-Өршөөлийн хуулиар суллачихаад тэгээд дахиад хорих үндэслэл байдаг юм уу?

-Хуулийн байгууллага өөрсдөө мэдэж байгаа биз. Эгч нь энэ талаар мэдэхгүй байна.

-Дүү чинь Б.Эрдэнэбилэгийг яаж таньдаг юм бэ. Найзууд байсан юм уу?

-Дүү маань Солонгост ажиллаж байгаад ирсэн. Тэр нас барсан Мэндээ гэх залуу нь бас Солонгост ажиллаж байсан юм билээ. Миний дүү Мэндээ ах гээд их ярьдаг байсан. Харин тэр Б.Эрдэнэбилэгийг бол таньдаггүй байсан гэсэн. Тэр гайтай өдөр л Мэндээ ахтайгаа явж байгаад Эрдэнэбилэг нарын хүмүүстэй таарчихсан байгаа юм. Тэгээд айлд очоод хамтдаа архидсан гэсэн. Бүгдээрээ нэлээн халаад хоорондоо зодолдоод эхлэхээр нь Эрдэнэбилэг нь Мэндээгээ хүлсэн байгаа юм. Тэгэхэд нь дүү маань хөлийг нь л дарж өгсөн гэдэг. Тэгээд дүү маань явж, Эрдэнэбилэг Мэндээгийнх рүү явсан байгаа юм. Тэр хооронд нь Мэндээ нь амиа алдчихсан. Тиймээс дүүгээ хүн амины хэрэгт уначихвий гэж маш их айж байна. Уг нь дүүг мааань танхайн зүйл ангиар буруутгаж байсан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Эрдэнэбилэгийг дөрвөн хүний аминд хүрсэн хэмээн сүр дуулиантай цацагдсан нь дүүг маань дахин хориход нөлөөлсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл чинь маш хүчтэй юм байна.

-Дүү чинь өөрөө юу гэж байх юм. Дүүтэйгээ ер нь уулзсан уу?

-Эрдэнэбилэг гэгч нь гурван хүний аминд хүрсэний дараа дүүг маань шууд хорьсон. Түүнээс хойш уулзаж чадаагүй. Гэхдээ өмнө нь уулзахад би хүн амины хэрэг үйлдээгүй. Зүгээр хүлж өгчихөөд л яваад өгсөн гэж хэлж байсан удаатай. Дүүгийнхээ барааг дөнгөж сая л харлаа. Царай алдчихаж. Хэчнээн хөөрхөн хүүхэд байсан гээч.

-Мэдээж Ш.Гантулга хавтаст хэрэгтэй танилцсан байх?

-Эрдэнэбилэгийн өмнөх хэрэг, сүүлийн хэргийн нийлүүлсэн учраас дүү маань бас танилцах шаардлагатай болсон. Тэгээд Эрдэнэбилэгийн үйлдсэн хэргийг уншаад дүү маань уйлсан гэсэн. Минйи дүү бол зөвхөн танхайн хэргээр шүүгдэж байгаа шүү дээ. Мэдээж эцэг эхээ алдсан хүнд тийм аймшигт хэргийн талаар унших хүнд туссан байх.

Эцэг эх нь хэзээ нас барсан юм бэ?

-Хүн сэтгэл санаагаар унахаар маш хурдан явдаг юм байна. Давж заалдах шатны шүүхээс Гантулгад 20 жилийн ял онооход ээж нь шоконд орж, эмнэлэгт ухаангүй зургаан хоног байж байгаад нас барсан. Тэгээд хүүгээ хүлээгээд байгаа юм болов уу гээд хуулийн байгууллагаас зөвшөөрөл хүсэхэд уулзуулаагүй. Түүнээс жилийн дараа аав нь бас сэтгэл санаагаар унаад нас барсан. Харин Гантулга аавыгаа моорогт байхад байцаагчтайгаа ирж, салах ёс гүйцэтгэсэн. Гэтэл энэ сарын 16-нд өвөө нас барчихлаа. Энэ айл голомтоороо сүйрсэн. Одоо 1992 оны ганц дүү нь л үлдсэн. Тэр нь “Эрдэм-Оюу” дээд сургуульд сурдаг. Миний дүү ямар гайгаар Б.Эрдэнэбилэг гэгч хүнтэй таарчихваа. Ёстой азгүй хүүхэд.

-Талийгаачийн ээжтэй уулзсан уу. Юу гэж байх юм?

-Нэг удаа уулзаж, сайхан ярилцсан. Мэдээж тэр хүнд ч гэсэн хүүхдээ алдчихсан болохоор хэцүү байгаа. Гэхдээ тэр эмэгтэй “Би Гантулгад гомдолгүй. Тэр тухайгаа байцаагчид нь ч хэлсэн. Эрдэнэбилэгт л гомдолтой байгаа” гэж хэлж байсан.

-Өнөөдөр шүүх хуралд Б.Эрдэнэбилэгийн талаас хүмүүс ирээгүй байх шиг байна. Та ер нь уулзаж байсан уу?

-Өмнө нь нэг удаа шүүх хуралд таарч байсан. Бас нэг ядруухан эмэгтэй байдаг юм. Хэвлэлээр цацагдаад байгаа шиг баян, цатгалан юм байхгүй. Оршуулгын зардал ч өгч чадахааргүй хэцүүхэн амьдралтай гэсэн.

-Анхан шатны шүүхээс дүүд тань 16 жилийн ял оноолоо?

-Дүү маань хэлмэгдчихлээ. Тиймээс шат шатны шүүхэд хандах болно


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car