antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2014 Comments are off

Улаанбаатарт 4 хэм дулаан

нийтлэсэн Admin

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 10 дугаар сарын 31-нээс 2014 оны 11 дүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 31-нд нутгийн зүүн хагаст, 1-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 31-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 2, 3-нд өдөртөө бага зэрэг дулаарна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car