Оюун бодлын дасгал хийх: Дан ганц биеийн хүчний дасгал тустай байна гэж байхгүй. Тархиныхаа янз бүрийн хэсгийг тогтмол ажиллуулж идэвхитэй байлгахын тулд оюун ажлыг хослуулах хэрэгтэй.
Яагаад гэж асуу: Бидний тархи сониуч байдалд дуртай. Тодруулбал та сониуч зантай бай. Сониуч зангаа хөгжүүлэх хамгийн шилдэг арга бол байнга “яагаад” гэдэг асуултыг тавьж байх явдал. Хэдий энэ нь таны хувьд шинэхэн зуршил байсан ч өдөрт доод тал нь арван удаа яагаад гэж асуухыг хичээгээрэй.
Аль болох их инээ: Эрдэмтэд инээхийг эрүүл мэндэд тустай хэмээдэг. Инээх явцад стресээс биднийг гаргах үйлчлэл бүхий эндорфин хэмээх дааврын ялгаралт нэмэгддэг. Ийм байдлаар инээд бидний тархийг цэнэглэж байдаг юм.
Ой тогтоолтыг сайжруулах: Энэ бол ой санамжийн машин. Иймд хуучны фото цомог, сургуулийнхаа өдрийн тэмдэглэлийг авч хуучны дурсамжаасаа эргэн сана. Үүний дүнд таны оюун ухаан эрэгцүүлэн бодож эргэн санах үйлдэл хийнэ. Ой санамжийн талаарх эерэг сэтгэл хөдлөл нь аливаа асуудлыг шийдэхэд тус болдог.
Таавар таа: Бидний зарим нь тааварт, зарим нь оньсогонд дуртай. Аль аль нь таны тархины ажиллагааг идэвхжүүлэх шилдэг арга болж чадна. Тааврыг зугаа маягтай таадаг ч үнэндээ бол тархиа дасгалжуулж буй хэрэг.
Дадлага: Унших, бичих, оёх, зурах, үгийн таавар таах зэрэг энгийн үйлдлүүд нь ой тогтоолтыг сайжруулахад ихэд тустай гэнэ.
Алкоголийн хэмжээг багасга: Судлаачид 3500 гаруй япон эрчүүдэд судалгаа явуулахад архи бага хэрэглэдэг хэсгийнх нь ой тогтоолт, хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг бодвол илүү сайн байжээ. Харамсалтай нь алкоголийн төрлийн ундааг уух тусам ой санамж улам мууддаг гэнэ.
Тогло: Хэрвээ танд чөлөөт цаг гарвал тогло. Хөзөр, видео тоглоом, ширээний тоглоом тоглоход хүний сэтгэл санаа сэргэхээс гадна тархины ажиллагаа ч идэвхиждэг.
Ямар нэг шинэ зүйлээс суралц: Хэрвээ танд ямар нэг сэдэв илүү сонирхолтой байдаг бол тэр талаараа илүү сонирх. Хэрэв тийм зүйл байхгүй бол өдөр бүр гадаад шинэ үг тогтоо
Бич: Өдрийн тэмдэглэл хөтлөх нь танд хамгийн тустай байх болно. Энэ нь тархины хамгийн сайн урамшуулал болдог юм шүү.
– See more at: http://www.unen.mn/content/41600.shtml?alias=entertainment#sthash.TSuCmYYf.dpuf
Холбоотой мэдээ
Comments are closed.