antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2014 Comments are off

”Mobicom хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой”

нийтлэсэн Admin

???????????????????????????????Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар УИХ-ын гишүүдийн гар утсанд ирсэн мессэжний талаар мэдээлсэн юм. Энэ талаар Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “УИХ-ын зарим гишүүдийн гар утасны дугаарыг ашиглан Газрын тухай хууль, “Bank of Сhina”, төмөр замын царигтай холбоотой мессежийг “Мобиком”, “Юнител” группийн үүрэн телефоны сүлжээгээр тойргийн сонгогчдод болон олон нийтэд цацсан. Энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэний халдашгүй байх эрх, мөн хуулийн 29 зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулиар хамгаалагдсан УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хөндсөн. Мөн УИХ-ын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно”, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байгаа юм. Иймд УИХ-ын зарим гишүүний утасны дугаарыг ашиглаж мэдээ тараасан үйлдлийг шалгуулах болон зохих залруулга хийлгэх талаар холбогдох байгууллагад хандсан” гэсэн юм. Энэ үеэр түүнээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.

 

-Энэ бүхнийг ямар нэг захиалгат үйлдэл гэж үзвэл УИХ, Засгийн газар аюулгүй байж чадаж байгаа юу гэдэг асуудлыг хөндөгдөж байна. Энэ асуудлын эзэн холбогдогчийг УИХ хэр хурдан илрүүлж чадах вэ?

 

-Энэ үйлдэл гарсны дараа УИХ-ын дарга З.Энхболд ТЕГ-т үүрэг өгч энэ асуудлыг шалгахыг даалгасан. Мөн УИХ-ын даргын зөвлөл дээр энэ асуудал яригдаж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах талаар үүрэг өгчихсөн байгаа. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж энэ асуудлыг шалгаж тогтооно. Энэ зөвхөн УИХ-ын гишүүний биш жирийн иргэний утасны дугаарыг ашиглаад ийм асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Асуудал хариуцсан хууль хяналтын байгууллагууд нь хуулийн дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулж энэ асуудлыг шалгаж тогтооно. Өнөөдөр Мобикомоос мэдэгдэл гаргасан байсан. Гэхдээ аль ч үүрэн телефоны компаниуд өөрийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй.  Гадны нэг байгууллагаас ийм үйлдэл хийсэн байна гэж мэдэгдэхээс илүү тухайн хэрэглэгчийн захидал харилцааны хувийн нууцыг хамгаалах үүрэгтэй гэж үзэж байна.

 

Д.Анар

 

– See more at: http://www.unen.mn/content/41431.shtml?alias=unen#sthash.d8aUQ21Q.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car