antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2014 Comments are off

Өнөөдөр болох зарим үйл явдлууд

нийтлэсэн Admin

09:30 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулах нийслэлийн тохижилт үйлчилгээний чиглэлээр ажилладаг 17 хосын хуримын ёслолын  ажиллагаа Гэрлэх ёслолын ордонд болно. Утас:96586689

10:00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. Утас 91989890

10.00 цагт Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж “MYJOB” Хөдөлмөрийн яармагийг гадаадад сургууль төгссөн залуучуудад зориулан зохион байгуулах гэж байна.  Утас: 99003799

10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд хүнсний ханган нийлүүлэлт хийдэг үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99070909

10:00 цагт “Агрономич-Дэлхийн мэргэжил” өдөрлөгийн нээлт ХААИС-ийн байранд болно. ҮХААЯ-ы төлөөлөгчид болон үе үеийн агрономчид оролцоно. Утас: 99256773, 99275018.

10:00 цагт нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага, эрүүл мэндээ дээдлэгч өрх, эрүүл мэндээ дээдлэгч иргэн, эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан, бүх нийтээрээ жин хасъя аяны шилдэг байгууллага, эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнөөр хамгийн их жин хассан иргэдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улсын Филармонийн байранд болно. Утас: 70110500, 320981

11:00 цагт Авто машины сэлбэг худалдаачдын эрх ашиг хөндөгдсөн талаар хэвлэлийн хурал хийнэ. Энэхүү хэвлэлийн бага хурлыг Хувийн хэвшлийн ҮЭ-ээс зарлаж байгаа бөгөөд МҮЭХ-ны байрны 4 давхарт болно. Утас: 99086972

11:00 цагт банкны дампууралаас хадгаламж эзэмшигчдийг хамгаалах шинэ тогтолцоонд Монгол Улс шилжээд 1 жилийн хугацаа болж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд болно.

11:00 цагт Нийслэл хот байгууллагдсаны 375 жилийн ойд зориулан “Хүүхдийн Урлан Бүтээх Төв”-ийн багш, сурагчдын хамтарсан “Урлахуйн Гайхамшиг” үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран Зурагийн галерейд болно.

13:00 цагт Ном худалдаалж буй иргэдэд зориулсан Номын худалдааны төвийн нээлт Багшийн дээдийн зүүн талд болно. Утас: 96586689

14:00 цагт Үндэсний их баяр наадмаар сайн ажилласан тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний газар, аж ахуйн нэгжүүдэд шагнал гардуулах арга хэмжээ “Хангарьд” ордоны 6 давхарт болно. Утас:96586689

16:00 цагт МҮХАҮТ /Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим/-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академи байгуулагдасны 20-н жилийн ойн арга хэмжээ  МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их зааланд болно. Утас: 99020785


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car