Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 27. Сумъяа гараг. Бага морь одтой, 4 ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 22 цаг 34 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.