1. Өглөө нүүрээ угаахаасаа өмнө цөцгий, ургамлын тос, майонез зэргийн аль нэгийг түрхэж зөөлрүүлнэ. Үүний дараа сүүн шингэнээр арилгаж цэвэрлэ. Харин шүлт ихтэй ердийн саван арьсыг улам хуурайшуулах нь бий. Мөн спиртлэг лосьон, хандыг хэрэглэхээ түр хугацаагаар азна.
2. Үдэш ус буцалгаж бэлтгэх бөгөөд өглөө буцалсан усан дээрээ сүү дусаагаад нүүрээ угаана. Мөн хүнсний сод хийж болно. Эдгээр нь усыг зөөллөх үйлчилгээтэй бөгөөд таны арьсны чийгийг хадгална.
3. 200гр буцламтгай усанд 1 нэг хоолны халбага ургамлын хатаамал /халгай, балжингарам, яншуй/ хийж 20 минут хандлан шүүгээд нүүрээ угаана. Арьсыг маш сайхан зөөлрүүлэх үйлчилгээтэй.
4. Арьс хэт хуурайшсан тохиолдолд, пудр түрхэхээ хэсэг хугацаанд орхи. Харин гуужуулагч бүтээгдэхүүнийг долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэх шаардлагатай. Энэ нь таны хуурайшаад үхэжсэн арьсыг гуужуулж шинэ арьс гарч ирэх боломжтой болгоно. Эдгээр нь зөвхөн гаднах арга хэмжээ. Хуурай арьстай хүн хоол хүнс, дотор эрхтэндээ ч мөн анхаарал тавихаа мартаж болохгүй. Витамин С,А-аар баялаг өндөгний шар уураг, элэг, ногоон сонгино зэргийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх хэрэгтэй.
Холбоотой мэдээ
Comments are closed.