antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 Comments are off

Торгууль сайн тавьсан замын цагдаад байр өгнө гэнэ үү

нийтлэсэн Admin

Хамгийн олон жолооч торгож, их мөнгө хуримтлуулсан замын цагдаад хоёр өрөө байр өгөх гэнэ.

Жолооч нарын дунд туймэр мэт тархаж байгаа энэ үг олны эгдүүцлийг төрүүлээд байна. Бүр зарим нь юу гэнээ гэж чихэндээ хүртэл эргэлзэж байхав. Зөрчил гаргасан жолоочийг торгох нь зүйн хэрэг. Бүр хууль ч бий. Өмнө нь осол л биш бол зарим тохиолдолд цагдаа нар жолоочид сануулга өгөөд явуулдаг байсан. Харин энэ долоо хоногоос эхлэн их, бага гэхгүй зөрчил гаргасан жолооч бүрийг торгох болсон тухайгаа Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож ярьж байсан.

Энэ яриаг батлах мэт жолооч нарыг сайн торговол байр өгнө гэсэн шум дэгдлээ. Бүр офицер нар нь ч хүртэл зам дээр гарч зогсоод хөдөлгөөн зохицуулж байгаа юм. Тэгээд явсан машин болгоныг толгой дараалан зогсоож, торгож байна гэж цуурах болсон. Олны инээд, Эгдүүцэл хоёрыг зэрэг хүргээд байгаа энэ мэдээллийг тодруулахаар Замын цагдаагийн газрын дэд дарга Г.Жаргалсайхантай холбогдоход “юу гэнээ” гээд мөн л чихэндээ итгэсэнгүй бололтой, дахин лавлаж асуусан.

Тэгээд “Ямар элбэг байр вэ? Хаана байгаа юм, тэр байр нь. Бид чинь албан хаагчдадаа гэр ч авч өгч чадахгүй байна. Байр байтугай хэдхэн төгрөг ч өгөхөд хэцүү байна шүү дээ. Ёстой сайхан зүүдэлж байна, хэн тэгж яриад байгаа юм. Зөрчил гаргаад байгаа жолооч нарыг сайн торгоод өгдөг албан хаагчаа ингэж урамшуулдаг бол сайхан л байна” гэж их л ёжлонгуй аястай хариулт өгсөн юм.

Ямартай ч албаны хүн ийм хариулт өглөө. Замын түгжрэлийн 50-60 хувь нь хөдөлгөөнд соёлгүй оролцсон жолоочийн буруугаас болж үүсдгийг мэргэжлийн байгууллагын судалгаа харуулдаг.

Тиймээс ч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй жолооч нарыг торгодог. Харин сайн торгоод бай, тэгвэл та нарт байр өгнө гэж хэзээ ч хэн ч хэлээгүй гэдгийг Замын цагдаагийн газрын удирдлага ярьж байгаа хэдий ч олны үг ортой гэдэг дээ. Зам, харгуй гантиг мэт мөстөн, шинэ оны баярын уур амьсгал орох ойртсон энэ өдрүүдэд жолооч нар ч хөдөлгөөний дүрмийг чанд баримтлан явахад анхаарах цаг болжээ.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car