antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 Comments are off

Үнэт эдлэлийн хямдрал худал байдгийг тогтоожээ

нийтлэсэн Admin

-СОЛОНГОСТ ҮЙЛДВЭРЛЭСЭН ЗАРИМ ҮНЭТ ЭДЛЭЛИЙН СОРЬЦЫН ХЭМЖЭЭ БОДИТ БИШ БАЙЖЭЭ-

Алт мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрийн худалдагчид шинэ жилийн хямдрал, хосуудын баяр, эмэгтэйчүүдийн баяр, амралтын өдрүүдийн хямдрал гэх зэргээр 10-40 хувь хүртэл хямдралыг уншигчдад санал болгодог билээ. Тэгвэл байнгын гэж хэлж болох тэр хямдрал худал байдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжилзүйн газрынхны хамтарсан шалгалтаар тогтоожээ. Тэр ч бүү хэл томоохон их дэлгүүрүүд ч худал хямдрал зарлаж үйлчлүүлэгчдээ хуурч байсан нь илэрсэн байна. Хоёр байгууллагын хамтарсан шалгалтад Улсын их дэлгүүр, Гранд плаза, Алтай центр, Индранил, Энэтхэг, Мөнгөн гоёл, Бөмбөгөр, Өгөөмөр, Алтан зүүлт, Хас гоёл, Зоос гоёл зэрэг үнэт эдлэлийн 28 дэлгүүр болон лангуу түрээслэгч 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагджээ. Тэдгээрийн олонхи нь буюу 23 лангууны эзэд бараа бүтээгдэхүүндээ 10-20 хувийн байнгын хямдрал зарладаг. Тэр нь үндэслэлгүй хямдрал бөгөөд хэрэглэгчдийг төрөгдүүлж, бараагаа борлуулах зорилго болохыг тогтоожээ. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас байнгын хямдрал гээчээ зогсоож, бараагаа бодит үнээр худалдаалахыг шаардсан аж.

Мөн шалгалтад хамрагдсан их дэлгүүр, худалдааны төвүүдэд зарж байсан солонгос алтан эдлэл байх ёстой сорьцын хэмжээндээ хүрээгүй аж. Тиймээс үнэт эдлэл нэг бүрийг шалгуулахаар Стандартчилал, хэмжил зүйн газарт шилжүүлсэн байна. Сорьцын шинжилгээний хариу ирэх баасан гариг гэхэд гарах аж.

Импортоор оруулж ирээд сорьцын шинжилгээ хийлгээгүй, зарж байсан 5527 ширхэг мөнгөн эдлэлийг сорьцын шинжилгээнд оруулж, баталгааны тэмдэг даржээ. Мөн үнэт эдлэл худалдаалдаг 25 лангууны эздийн импортоор оруулж ирсэн 3059 ширхэг эдлэлд сорьц тогтоох шинжилгээ хийж, шошго зүүж баталгаажуулсан байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car