antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2014 Comments are off

Xөх бар өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 10. Баасан гараг.  Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 17. Сугар гараг.  Гоё хүүхэн одтой, 5 шар мэнгэтэй хөх бар өдөр.  Өдрийн барилдлага Түлхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 18 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхарласан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car