antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2011 Comments are off

Ц.Батбаяр, Х.Болормаа нар Н.Энхбаярт

нийтлэсэн Admin
Н.Энхбаярт бүх хүн дургүй байна. Цагтаа энэ хүний бөгсийг долоох нь холгүй хөлөө хугалах гэж гүйж байсан үе нь зүүд зэрэглээ болон арилжээ. Төрийн гурван өндөрлөг болох  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг гурвууланг нь хашиж байсан Н.Энхбаярт бялдуучлахын тулд юу ч хийхээс буцдаггүй хүмүүс олон байжээ. Одоо харин түүний эсрэг яахаас ч  буцахгүй хүмүүс олширсон байна.
Энхбаярдах ажиллагаанд гардан оролцож, түүнийг улсын хөрөнгөнөөс хумслах боломжийг олгосон хүмүүс бол тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр, ИТХТ-ийн дарга Х.Болормаа нар аж. Хэрэв Н.Энхбаяр дээлээ нөмрөхдөө тулуул энэ хоёр хүн бас, хойноос дагаад шогших хэрэг үйлдсэн баримт байна. Одоогоор АТГ-аас Н.Энхбаярын “Өргөө” буудлын хувьчлалтай хэргийг шалгаж, хувийн туслахыг баривчлан хорьсон ба хүүг нь барихаар элдэн хөөж буй.
Төр захиргааны байгууллага,нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагуудын шугамаар ирсэн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч үйлчлэх, үндсэн үүрэгтэйгээр байгуулагджээ “Өргөө”  зочид буудлыг 1995 онд анх байгуулжээ. Харин 2000 оны 11 дүгээр сарын гурванд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчид /НИТТ/-ИЙН 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/389 дугаар захирамжаар «Дүнжин гарав-Өргөө» нийслэлийн өмчит үйлчилгээний газрыг татан буулгаж, «Өргөө» зочид буудалтай нэгтгэжээ.
2007 оны наймдугаар сарын 17-нд Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр /одоогийн УИХ-ын гишүүн/ «Өргөө»-гийн нөхцөл байдлыг харгалзан өмчийн үр өгөөжийг дээшлүүлэх, менежментийг сайжруулах тухай саналыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид /НИТХТ/-Д өргөн барьжээ. оны аравдугаар сард НИТХТ-д танилцуулахыг нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярт даалгажээ. Үүний дагуу Засаг дарга Ц.Батбаяр «Өргөө» НӨҮГ-ыг татан буулгаж, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой «Дун-Өргөө» гэх шинэ компани байгуулах саналыг ИТХ-ын дарга Х.Болормаад албан бичгээр хүргүүлсэн байна. НИТХТ-ийн 188 дугаар тогтоолоор «Өргөө»-г албан ёсоор татан буулгаж, нийслэлийн өмчийн 25 хувь, “Хар дун” ХХК-ийн 75 хувийн оролцоотой хамтарсан компани байгуулагджээ.
“Өргөө” буудлын барилга 1953 онд баригдсан хуучин барилга тул хөрөнгө оруулалт шаардлагатай болжээ. Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар хөрөнгийн хувь нийлүүлсэн харьцааг 51:49 болгон үйл ажиллагааны цар хүрээ, орлого нэмэгдүүлэх боломжтой. Энэ тохиолдолд нийслэлийн өмчийн барилгыг нэг тэрбум төгрөгөөр үнэлээд 49 хувийг 490 төгрөгөөр хөрөнгө оруулагчид зарж, хамтарсан аж ахуйн нэгж байгуулаад орчин үеийн шаардлагад нийцсэн байгууллагыг бий болгож, төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэжүзсэн байна.
Нийслэлийн өмчийн харилцааны газар 2007 оны аравдугаар сард «Ю-Би-Пропертиз» ХХК-иар «Өргөө» НӨҮГ-ын «Өргөө» зочид буудал, Зайсан дахь «Дүнжингарав-Өргөө» амралтын газрын барилга, тоног төхөөрөмжид үнэлгээ хийлгэхэд зах зээлийн үнэлгээ нь 468 сая төгрөг болжээ.
Харин «Өргөө» НӨҮГ-ын хувь нийлүүлэгч «Хар дун» ХХК-иас зочид буудлыг шинэчлэн сайжруулах, их засвар, хөрөнгө оруулалт хийх 1.8 тэрбум төгрөгийн төсвийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт ирүүлсэн аж. Энэ дагуу нийслэлийн өмчийн оролцоог тогтоохдоо зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн 468 сая төгрөгийг 25 хувь, «Хар дун» ХХК-иас ирүүлсэн төслийн дүн болон 1.8 тэрбум төгрөгийг 75 хувь гэж үзэн «Дун-Өргөө» ХХК-ийг аж ахуйн нэгжүүдийн дунд төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд байгуулсан байна.
Энэхүү нийслэлийн өмчид их мөнгө хаясан «Хар дун»  компани нь зочид буудал, зоогийн газар, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү болох Э.Батшугар үүсгэн байгуулсан компани юм. Тус компанийн хөрөнгө оруулагчаар 100 хувь Э.Батшугар  захиралтай «Ремиф» ХХК байхаар зохион байгуулж,  шинэ компанийн захирлаар Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах М.Хуягийг томилсон байна.
Ингэж тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын эзэмшилд очсон «Дун-Өргөө» ХХК-ийн дүрмийн санг нэг бүр нь 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 187.200 ширхэг хувьцаанаас бүрдэхээр компанийн дүрэмдээ заажээ. «Дун-Өргөө» ХХК-иас Нийслэлийн өмчийн харилцааны газар 25 хувь буюу 468 сая төгрөгийн үнэ бүхий 46.800 ширхэг хувьцаа эзэмшдэг бол «Хар дун» ХХК 75 хувь буюу 1.404.000.000 төгрөгийн 140.400 ширхэг хувьцаа эзэмшдэг аж.
Харин ийм нэгэн жүжиг найруулан төрийн өмчийн барилгад эзэн суусан экс Ерөнхийлөгчийн хүүгийн нэрээр байгуулагдаж, туслахаар нь захируулсан компани сонгон шалгаруулалтад амласан 1,8 төгрөгийн хөрөнгө оруулалтаа хийгээгүй байна.
Зайсан дахь «Дүнжингарав-Өргөө» амралтын цогцолборын үйл ажиллагаа зогсож, харин байрлал сайтай барилгатай буудлын бизнес цэцэглэн хөгжиж байгаа. Энэ хэрэгт тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр, ИТХТ-ийн дарга Х.Болормаа нар ийнхүү холбогдож, “Өргөө” зочид буудлыг Н.Энхбаярт бэлэглэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car