antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 30, 2014 Comments are off

Маргааш намрын чуулган эхэлнэ

нийтлэсэн Admin

chuulganУИХ-ын намрын чуулган маргааш нээгдэнэ. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг баталсан байгаа. Хамгийн эхэнд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм. Уг төслийг хаврын чуулганд хэлэлцэх байсан ч намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд байсан билээ. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгээс өргөн барьсан Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэхийг шийднэ гэсэн үг. Мөн  “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай , Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл, Худалдааны тухай, Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын төсөл удаах хэлэлцэх асуудал болоод зэрэг хуулиуд байна. Өргөн баригдана гэдэг үеэсээ л олны анхаарлын төвд байсан Гэмт хэргийн тухай хуулийн төсөл мөн урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хяналтын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх юм.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car