antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 30, 2014 Comments are off

Найруулагч Д.Галбаярын ээлжит уран бүтээл “Тусгай ажиллагаа” инээдмийн кино тун удахгүй /видео/

нийтлэсэн Admin

kinoАавынхаа шийрийг хатааж, уран бүтээлээрээ “хашгирч” яваа залуу найруулагч Д.Галбаяр инээдмийн кинонд мэргэшиж яваа цор ганц найруулагч гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй байх. Хошин урлагийн анхдагчдын нэг, Монголын ард түмний хайртай жүжигчин Г.Дашхүү агсны хүү тэрээр ээлжит уран бүтээлээр үзэгч олондоо бэлэг барих гэж байна. “Go adventure” студийн захирал Д.Галбаяр “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” зэрэг олон сайхан инээдмийн уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэсэн бөгөөд түүний ээлжит бүтээл “Тусгай ажиллагаа” инээдмийн уран сайхны кино тун удахгүй та бүхэнд хүрэх гэж байна. Хошин шогийн өндөр мэдрэмжтэй гэгддэг найруулагч  Д.Галбаярын энэхүү уран бүтээлд  “Маск” продакшны жүжигчин  МУСТА М.Баярмагнай, СТА Т.Хулан, С.Баттулга, Э.Гантулга, Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнхтөр, Э.Батхүү, Ардын жүжигчин С.Сарантуяа, А.Болорсүх зэрэг уран бүтээлчид тогложээ.

“Уйлсан нь уран бүтээл болдог, инээсэн нь уран бүтээл биш байдаг гэсэн теорем байхгүй” хэмээн итгэл дүүрэн хэлж байсан залуу найруулагчийн энэхүү инээдмийн кино 10 сарын 15-наас кино театруудаар гарч эхэлнэ.

Ингээд “Тусгай ажиллагаа” инээдмийн уран сайхны киноны трейлэрийг хүлээн авч үзнэ үү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car