Өнөөдөр 11 цагт ҮХААЯ-ны хурлын зааланд “Мон-Хидро” компанитай холбоотой асуудлаар холбогдох хүмүүс мэдээлэл өгөх юм байна.
Хэвлэлийн хурлын үеэр “Мон-Хидро” компанийнхан тендерээс мөнгө идсэн үү гэсэн асуултын хариуг өгөх ажээ.
“Мон Хидро” компани нь тус яамнаас зарласан тендерт оролцохоос өмнө Сэлбэ голын эхэнд зургаан худаг ухаж, “мөсөн уул” байгуулаад, зун нь голын голдрилоор урсган Сэлбийг урсгах ажлыг тендерээр авч гүйцэтгэж байжээ.
Тэр үедээ бас багагүй хэмжээний мөнгөний асуудлаар шалгагдаж байсан гэж хэвлэлүүдэд нийтлэгдсэн байх юм.
Харин ҮХАА-н яамнаас зарласан тендерийн тухайд “Мон Хидро” компанийн захирал Ц.Батдорж нь Баянхонгор аймгийн уугуул. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга ч мөн Баянхонгорынх учир тэднийг нутгархаж, тендерт ялсан байх магадлалтай гэж хардаж буй хүмүүс ч байгаа юм. Тэгвэл энэ бүх асуултын хариулт өнөөдөр болох хэвлэлийн хурлын үеэр тодорхой болох юм байна.
uls.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.