antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 30, 2014 Comments are off

Идэж уухын дон шүглэсэн эмээл хазааргүй “Оюуны –Ундраа”-г хэзээ хазаарлах вэ?

нийтлэсэн Admin

527-13714419981avligaaaaa“Хуулийг хэрэгсдэггүй ёрын бодлого саяхан болтол газар сайгүй ноёрхож байсан. Идэх уухын донтнууд эмээл хазааргүй юм шиг аашилдаг. Хууль үйлчилдэг, эс үйлчилдэг давхаргын хямрал дэлбэртлээ даамжирсан үе бас байсан. Одоо тийм адгийн ёс зүй бүрэн алга болоогүй ч хорхойтсон баавгай шиг аашилдаг нөхдүүд үүр үүрэндээ шургасан” энэ бол Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2013 оны хаврын чуулганы индэр дээрээс хэлсэн үг.

Эмээл хазааргүй идэх уухын донтонгуудыг хазаарлах аян дайнд мордсон эрхэм Ерөнхийлөгч цааш нь “Мөнгөний өмнө хууль мөхөсддөг байсан. Одоо хуулийн өмнө мөнгө мөхөсдөж эхэлж байна. Гэхдээ мөнгө хүчтэй хэвээр байна. Хүмүүс харж байна. Олон түмэн ам амандаа муугийн жишээ болгон ярьж байна. Өмнө нь мөнгөөр бүхнийг шийддэг байсан бол одоо мөнгөөр шийдүүлдэг хэрэг жишээ авах хэмжээнд хүртлээ цөөрсөн. Цөөхөн ч бай энэ дутагдал бол мэдээж тодорхой хуульчтай, тодорхой хүнтэй холбоотой асуудал. Энэ бол нөгөө талаар хууль шүүхийн байгууллагад явагдаж байгаа эерэг зөв өөрчлөлтөд үзүүлж байгаа тэдний эсэргүүцэл” хэмээн УИХ-ын индэр дээрээс чанга дуугаар хэлсэн.

Ерөнхийлөгчийн хэлсэн цөөхөн муугийн жишээний нэг нь Оюуны-Ундраа. 1993 онд МИ-8 онгоцыг улсын дархан хилээр оруулж ирчихээд хуулийн өмнө цээрлэл хүлээх нь битгий хэл тэр үеийн тарчигхан төсвийг цөлмөж, Монгол төрийг хохироосон “Оюуны-Ундраа”-гийн МИ-8 онгоц хорхойтсон баавгай шиг эзнээ Онцгой байдлын сайд байхад олон аавын хүүгийн алтан амиар тоглосон ёрын түүхийг бид мартаагүй. Мартах ч учиргүй. Олон түмэн ам амандаа муугийн жишээ болгон энэ ёрыг ярьж байна.

Дараа нь бас яалаа. Хотын түргэн тусламжийн төвийг сохор зоосны үнэгүй хувьчилж авчихаад бас л баахан хэрэг мандааж, мандааж Хадгаламж зээлийн хоршооны хадгаламж эзэмшигчдийн зүрхэн дундуур нь зүссэн шийдвэрийг шүүгчээр гаргуулж л байсан.

“Төр оршихуйн үндэс бол хуулийн хэрэгжилт. Шударга ёс бол нэг намын, эсвэл нэг хүний баялаг биш. Энэ бол Монголын баялаг” гэж Ерөнхийлөгч хэлсэн. Гэтэл энэ баялагаар гараа угаасан “Оюуны –Ундраа” “Пийс Бридж” зочид буудлыг үнэгүйдүүлэн авчихаад төрийг хохироож байсан. 12 жилийн хугацаатай төлбөрийг нь төлөх гэрээ ТӨХ-тэй байгуулчихаад тэрийгээ ч цаг тухайд нь төлөлгүй луу унжсаныг шударга ёс гэх үү. Хэрвээ ийм боломжийг Монгол улсын иргэн бүрт олгосон бол бүгд авах байсан. Гэвч ийм боломж цагаан захтай луйварчидад олдсон. Үүнийг шударга бус шулаа гэхгүй юм бол өөр юуг хэлэх юм бэ. 1990 оны өвлийн тэсгим хүйтэн, хаврын хавсаргад хувьсгалын гал авалцсан улс төрийн тэмцэлд оролцож явсан Монголчууд төрийг ингэж сэм суйлах юм гэж зүүдлээ ч үгүй. Харин сайн сайхан үйлсийг мөрөөдөж, түүнийг бүтээх боломж бий гэдэгт итгэж явсан.

“Оюуны –Ундраа”-гийн олиггүй явдал цааш үргэлжилсээр хорвоо дэлхий дээр байхгүй компанийг бий болгож шидийг үзүүлсэн нь “Зууны луйварчин” ч атаархмаар. Энэ бол алдарт МААТ-ын луйвар. Оросын эрчим хүчний том компаний тамга тэмдэгийг хуурамчаар хийлгэн Монгол улсын ТӨХ-г залилаж Багануурын дулааны станцын хувьчлан авч, зууны луйвараас давсан луйвар хийсэн атлаа  өнөөг болтол ямар ч гэм зэм хүлээгээгүйг юу гэх вэ. Багануурын ард түмэн Оюуны-Ундраад залилуулсанаа ч мэдэхгүй хөлдөж үхэх шахсан гэвэл хүн үнэмших үү.

Одоо бас “Транс” банк руу элдэв башир арга хэрэглэн, муур багшийн дүртэй гэтсээр. Дөрвөн жил дамнан яригдсан энэ хэргийн талаар сэтгүүлчдийн асуултанд Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав: “Энэ хэ­рэг бол иргэний шүү­хээр ший­­дэгдсэн. Ир­гэний шүү­­хээр шийдэгдсэн хэ­рэг Эрүү­­гийн шүүхээр ший­дэгд­дэг­гүй юм. Тиймээс Проку­ро­рын бай­гуул­лага энэ өмч хөрөн­гөнийхөө маргааныг ир­гэний шүү­хээр шийдвэрлэ гэ­сэн чиг­лэл өг­сөн” гэж хариулсан байна. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын хэлсэн иргэний шүүхээр нь тус хэргийг ингэж шийдвэрлэсэн байх юм.

image001

image002

Харж байгаа биз. 2011 онд Швейцарийн иргэн В.И.Арминыг хувьцаагаа Оюуны-Ундраад худалдах эрхгүйг шүүх тогтоогоод өгчихсөн. Гэтэл шүүхийн шийдвэрийг үл ойшоон албан тушаалтануудыг “найрч”  ар өврөөр бултагнасаар өнгөрсөн дөрвөн жил ямар их цаг зав хөрөнгө мөнгө зарав даа. Бичиг үсэг тайлагдсан хүн бол энэхүү шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэх хүчинтэйг төвөггүй олоод уншчихмаар. Гэтэл ерөнхийлөгийн хэлсэн хуулийг хэрэгсдэггүй ёрын бодлого газар сайгүй ноёрхож, хууль үйлчилдэг, эс үйлчилдэг давхаргын хямрал дэлбэртлээ даамжирсан үед худалдсан гэж нэг балайрч, бэлэглэсэн гэж нэг лаахайдсаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрэв. Ингэж болно гэж үү.

Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж нийслэлийн шүүхийн шийдвэр гарсан ч өдийг болтол хэрэгжүүлэхгүй ёрын царайлсаар хуурамч гэрчилгээ барин ахин дахин зарга үүсгэсээр. Гэтэл мөнхүү “Инфрастракчер” ХХК-ны гэрчилгээг хууль ёсны биш гэдгийг 2012 оны 10 сарын 08-ны өдөр захиргааны хэргийн шүүх тогтоож, Улсын бүртгэлийн газраас хураалгахыг шаардсаар ирсэн ч өнөөг болтол хууль зөрчиж гүлдийсээр байгаа юм.

Харж байгаа биз. 2011 онд Швейцарийн иргэн В.И.Арминыг хувьцаагаа Оюуны-Ундраад худалдах эрхгүйг шүүх тогтоогоод өгчихсөн. Гэтэл шүүхийн шийдвэрийг үл ойшоон албан тушаалтануудыг “найрч”  ар өврөөр бултагнасаар өнгөрсөн дөрвөн жил ямар их цаг зав хөрөнгө мөнгө зарав даа. Бичиг үсэг тайлагдсан хүн бол энэхүү шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэх хүчинтэйг төвөггүй олоод уншчихмаар. Гэтэл ерөнхийлөгийн хэлсэн хуулийг хэрэгсдэггүй ёрын бодлого газар сайгүй ноёрхож, хууль үйлчилдэг, эс үйлчилдэг давхаргын хямрал дэлбэртлээ даамжирсан үед худалдсан гэж нэг балайрч, бэлэглэсэн гэж нэг лаахайдсаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрэв. Ингэж болно гэж үү.

Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж нийслэлийн шүүхийн шийдвэр гарсан ч өдийг болтол хэрэгжүүлэхгүй ёрын царайлсаар хуурамч гэрчилгээ барин ахин дахин зарга үүсгэсээр. Гэтэл мөнхүү “Инфрастракчер” ХХК-ны гэрчилгээг хууль ёсны биш гэдгийг 2012 оны 10 сарын 08-ны өдөр захиргааны хэргийн шүүх тогтоож, Улсын бүртгэлийн газраас хураалгахыг шаардсаар ирсэн ч өнөөг болтол хууль зөрчиж гүлдийсээр байгаа юм.

image003

image004

Нийслэлийн шүүхийн шийдвэрийг ч биелүүлэхгүй хорхойсон баавгай шиг улангассан Оюуны-Ундраад хуурамч гэрчилгээгээ хураалгахыг Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас удаа дараа сануулаад өнөөг хүрэв.image005 image006

“Хуулийн засаглал тогтож эхэлж байна. Монгол Улс даргын засаглалтай биш, хуулийн засаглалтай орон болсон. Манай оронд хууль ижил тэгш хэрэгждэг болж эхэлж байна. Алба тушаалтай ч бай, мөнгөтэй хөрөнгөтэй ч бай, танилтай талтай ч бай, хэнбугай ч хууль зөрчсөн бол хууль араас нь очно. Энэ хэрээрээ бид гадаад улсын иргэнийг ч, өөрийн орны иргэнийг ч ялгалгүй хууль биелүүлэхийг шаардаж чадаж байна. Монголын хөрсөн дээр гишгэж л байгаа бол” яг ингэж Ерөнхийлөгч хэлсэн. Одоо гадна дотны ялгаагүй хуулийг л хэрэгжүүлэхийг бид хүлээж байна. Харж байна.

Харин дураараа дургидаг хуучин цагаа санагалзагчид Ерөнхийлөгчийн зорьж буй хуулийн шинэчлэлийг,  нийгэмд  өрнөсөн шударга ёсны хувьсгалыг зогсоохоор санаархсаар. Гэвч тэд чадахгүй. Учир нь хүмүүс шударга ёсыг ус агаар адил хэрэгтэй зүйл гэдгийг ойлгосон. Одоо хуулийн засаглал, шударга ёс Монголын үндэсний баялаг болсон. Монголын төр авлигачдын атганд байсан үе бий. Одоо тэр нүгэлт савраас аажмаар ангижирч байна. Шударга бусын үрийг таригчид, түүний үр жимсийг хураагчид Монгол орныг сайн зүйлд хүргэхгүй гэдгийг манай иргэд ойлгодог болсон нь туйлын үнэн юм.

У.Үнэнбат

Эх сурвалж:    http://tashuur.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car