antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2014 Comments are off

Жүжигчин Г.Ундармаа хамтлагаасаа гарсан эсэхэд Бооёо албан ёсны хариулт өгөв

нийтлэсэн Admin

undarmaa“Шинэ үе” продакшнаар овоглож олон мянган фенүүддээ инээд бэлэглэж байдаг гал цогтой жүжигчин Г.Ундармаа хамтлагтаа харагдахгүй нэлээн удаад байгаа. Нэг хэсэг жүжигчин бүсгүй продакшныхаа захирал Бооёотой түнжин хагарсан гэх мэдээллүүд гараад байсан билээ. Тэгвэл энэ талаар жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр ярьжээ. Тэрээр “Г.Ундраа чөлөө авсан байгаа. Кинонд тоглоод сая зураг авалт нь дууссан. Киногоо удахгүй нээнэ гэсэн. Бид нарын хувьд бол чөлөөтэй байгаа өөрийн уран бүтээлээ хийгээд явж байгаа үед бол “Шинэ үе” продакшны ажил зогсож болохгүй. Г.Ундраа чөлөө аваад төслийн ажлаа хийж байна. Мөн киногоо хийж байна гээд маш олон ажлыг хийж бүтээж явна. Харин “Шинэ үе” продакшн бол нэг хоёр хүний чөлөө авсан эсвэл хэн нэгэн байхгүй үед ажлаа хийхгүй гээд зогсох эрхгүй. Нийтдээ 35-улаа тэгэхээр энэ олон хүмүүсийн ажил, амьдрал цаашаа үргэлжлэх ёстой. Тэгэхээр бид бол цаашаа тоглож байна. МУГЖ С.Лхагвасүрэн, СТА Р.Алтансүх буюу Аси, залуу жүжигчин  Ганбаа, Билгүүн, Отгоо, Сөрөлт гээд л бүгдээрээ л энэ тоглолтоо нийлж гаргалаа. Ямар ч байсан тоглолт бол амжилттай сайн явж байгаа”хэмээсэн юм. Тиймээс ямартай ч жүжигчин Ундармаа тун удахгүй хамтлагтаа эргэн ирж олон шүтэн бишрэгчидээ баярлуулах нээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car