antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2014 Comments are off

Таван дүүргийн хорооны иргэдэд үйлчлэх танхимыг шинэчлэнэ

нийтлэсэн Admin

duuregНийслэлийн Засаг дарга “Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн зарим хороодын иргэдэд үйлчлэх танхимын засвар, тавилга,тоног төхөөрөмж худалдан авах ажлын эрхийг шилжүүлэх тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих  таван дүүргийн зарим хорооны иргэдэд үйлчлэх танхимын засварын ажил, худалдан авах тавилга болон тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас  дүүргүүдийн Засаг дарга нарт шилжүүллээ. Мөн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, хороодын иргэдэд үйлчлэх танхимын засварын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Зарим дүүргийн  хороодын иргэдэд үйлчлэх танхимын засвар, тавилга, тоног төхөөрөмж худалдан авах ажлын төсөв
/Төсөвт өртөг төгрөгөөр/
Дүүрэг Иргэдэд үйлчлэх хороодын засварын ажил Худалдан авах тавилга Худалдан авах тоног төхөөрөмж
Чингэлтэй 12 442 575 19 500 000 17670 000
Сүхбаатар 17 223 377 30 550 000 18600 000
Баянзүрх 25 179 795 21 450 000 26040 000
Баянгол 27 894 245 51 350 000 21390 000
Хан-Уул 23 319 417 25 350 000 14880 000

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car