“Инчён 2014” Азийн зуны спортын XVII наадамд манай улсын баг тамирчид амжилттай оролцож эрэгтэй сагсан бөмбөгийн баг шилдэг наймд шалгарсан билээ. Долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байгаа уг тэмцээнд өнөөдөр манай сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шөвгийн наймын тоглолт эхэлнэ.
Шилдэг найман баг дахин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд “G” хэсэгт БНХАУ, Монгол, Иран, Япон, “H” хэсэгт Казахстан, БНСУ, Филиппин болон Катар улсын шигшээ багууд шалгарсан байна.
Өнөөдөр дөрвөн тоглолт болох бөгөөд “G” хэсэгт БНХАУ-Монгол, Иран-Япон, “H” хэсэгт Казахстан-БНСУ, Филиппин-Катар улсын тоглолт болно. Монгол-БНХАУ-ын шигшээ багийн тоглолт Улаанбаатарын цагаар 13.00 цагт Инчён хотын “Хуасон” спортын ордонд болох юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.