antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2014 Comments are off

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн арчлалт, хамгаалалтыг сайжруулна

нийтлэсэн Admin

niitiinСүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор шинээр хийгдсэн бүтээн байгуулалтууд болон нийтийн эзэмшлийн байгууламжуудад тавих хяналтыг сайжруулахаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай ажил гүйцэтгүүлэх түр гэрээг байгуулжээ.

Ингэхдээ дүүргийн нутаг дэвсгэрийг зургаан бүс болгон хувааж тус тусад нь хариуцуулсан байна.

Танилцуулбал: Нэгдүгээр бүс буюу 5 дугаар хороог “Тунамал талст эрдэнэ” ХХК

                             Хоёрдугаар бүс буюу 3,13,15 хороог “Цацэ” ХХК

                           Гуравдугаар бүс буюу 2,4,6 хороог “Уэст Глобал” ХХК

                             Дөрөвдүгээр бүс буюу 1,8,18 хороог “Хас Энч” ХХК

                            Тавдугаар бүс буюу 7,10,17 хороог “Ачит Асар” ХХК

                           Зургаадугаар бүс буюу 11,14,19,20 хороог “Наран дугуй трейд” ХХК

Эдгээр байгууллагууд нь гудамж, зам талбай, орон сууц болон гэр хорооллын дундах байгууламжуудын арчлалт, хамгаалалт, үйлчилгээний чанарт байнгын хяналт тавьж, гадны нөлөөгөөр гэмтэл учирсан тохиолдолд захиалагчид албан ёсоор мэдэгдэж, засвар үйлчилгээг хийх юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car