antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2011 Comments are off

Жендерт анхаарч, сонгуульд бэлдсэн МАН-ын бага хурал

нийтлэсэн Admin

Сарын өмнөөс олон хүний чих тавин хүлээж байсан МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд өчигдөр 226 гишүүнтэйгээр буюу 73 хувийн ирцтэйгээр эхэллээ. МАН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, аймгуудын Засаг дарга, намын дарга нар ирсэн байв. Тус хуралд олны танил бас дуулиантай эрхмүүд олноос онцгойрч хурлын танхимд байраа эзэлсэн байв. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, академич С.Нарангэрэл, БОАЖ-ийн сайд асан У.Барсболд, ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон, УИХ-ын гишүүн асан Н.Болормаа, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Гавъяат жүжигчин Б.Жаргалсайхан, “Алтжин” группын Г.Алтан, “Оюуны Ундраа” группын захирал С.Амарсайхан, “МАК” группын дэд ерөнхийлөгч Н.Номтойбаяр “Эрдэнэт”-ийн Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн, Ц.Балдорж агсны хүү Б.Мөнхтүшиг нарыг онцолж болохоор. Хурал намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын илтгэлээр эхэллээ. Түүний илтгэлд тус намын ололт амжилт, улс оронд гарсан өөрчлөлт шинэчлэлтийн талаар цөөнгүй өгүүлбэр дурдагдаж байв.

Тухайлбал МАН Бүх шатны намын байгууллагад ажиллаж байгаа улс төрийн ажилтнуудыг төрийн удирдлагын магистрийн боловсрол олгох сургалтанд үе шаттайгаар хамруулахад анхаарч эхний 25 хүнийг суралцуулж эхлээд байгаа гэнэ. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, Англи зэрэг оронд 310 хүнийг урт болон богино хугацааны сургалтад явуулсан байна. Намын бат илэрхийлэх солих ажлыг орон даяар зохион байгуулж 160 гаруй мянган гишүүн шинэчилсэн бат илэрхийлэхээ гардан авч,шинээр 30 орчим мянган хүн элсэн орсон аж. Одоогийн байдлаар намын мөрийн хөтөлбөрийн биелэлт 80 гаруй хувьтай байгаа гэв. Тус хурлаар МАН-ын гишүүний Ёс зүйн дүрмийг хэлэлцэн батлахын өмнө тус дүрмийг шинэчлэн батлах болсон үндэслэл шалтгааныг МАНын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондог танилцууллаа.

МАН-ын гишүүний Ёс зүйн дүрмийг 2007 оны наймдугаар сард баталж байв. Эл ёс зүйн дүрэм нь ерөнхий байсныг энэ удаад онцлоод МАНын гишүүний Ёс зүйн шинэчилсэн дүрмийг Бага хурлын гишүүдээрээ батлуулж мөрдүүлэхээр болсон. Намын гишүүний Ёс зүйн дүрмийг нийт гишүүдээрээ батлуулж мөрдүүлдэг олон улсын жижгийг МАН дагаж байгаа нь энэ аж. Тус дүрэмд нийт найман зарчмыг мөрдлөг болгож байна. Үүнд эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, хариуцлага, хүний эрх эрх чөлөөг хангах зэрэг зарчим багтсан. МАН-ын гишүүний Ёс зүйн дүрмийг дээрээсээ доошоо МАНаар овоглосон бүх шатныхан мөрдөж ажиллах гэнэ. Намын дотоод асуудалтай холбоотой гэх шалтгаанаар хурал хаалттай өрнөсөн.

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдааны завсарлага дуусч, үдээс хойшхи хуралдаанаар МАНын гишүүний Ёс зүйн дүрмийн талаарх хэлэлцүүлгээ үргэлжлүүлэв. Ерөнхий сайдыг огцруулах санал дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Д.БалданОчир, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарт энэ бага хурлаар хариуцлага тооцох ёстой гэсэн саналыг бага хурлын зарим гишүүдийн зүгээс хэлэлцүүлгийн явцад гаргасан байна. Харин танхимаас хариуцлага тооцохыг дэмжээгүй гэнэ. Хэрэв дэмжээд эхэлбэл бага хурлын гишүүд хуваагдах магадлалтай байсан. Гэвч асуудалгүй хуралдаан болгохыг бага хурлын гишүүдэд анхааруулсан гэх яриа байлаа. Үдээс хойш бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж санал хураасан. Намын Удирдах зөвлөлийн нэг гишүүн төрийн албан хаагч болж намаасаа татгалзсан учир орны хүнээр Ц.Цогзолмааг сонголоо. Мөн намын орон тооны болон орон тооны бус нарийн бичгийн дарга нарт нэр дэвшүүлж санал хураажээ. Тус бүр хоёр нарийн бичгийн дарга байх бөгөөд нэг нэг эмэгтэй дарга сонгох ёстой байсан. Орон тооны нарийн бичгийн даргаар НАМЗХ-ын ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ,TV5 телевизийн зөвлөх Р.Сарангэрэл, орон тооны бус нарийн бичгийн даргаар МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нарыг сонголоо. Дараа нь Бага хурлын 12 гишүүнийг сонгох байсан бол энэ тоо 14 болжээ.

Намын бага хурлын гишүүдээр Р.Будын охин Б.Анужин , “Өглөөний сонин”-ы эрхлэгч Л.Нинжжамц, “Үнэн” сонины орлогч эрхлэгч Т.Бүдээхүү, “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав, Б.Болормаа, О.Алтансүх, Д.Оюунбилэг, Ж.Жамъян тив, Ч.Пунцаг, Л.ЭнхАмгалан, Б.Лхагважав, Д.Доржхоролоо, Д.Галсандондов нарын 14 хүнийг сонгожээ. Мөн “Тусгаар тогтнолын ордон”-д хуралдаж буй МАН-ын Бага хурлаас ирэх оны сонгуульд тус намаас УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тодорно. Одоогийн байдлаар намын рейтингээр буюу пропорционалиар 28-д өрсөлдөхөөр МАН-ын дарга С.Батболд, Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Ц.Дашдорж, Су.Батболд, Д.Оюунхорол, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, ХХААХҮ- ийн дэд сайд Ж.Сауле, НАМЗХ-ын Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяр нарын нэрс тодроод байгаа ажээ. “Халуухан” болох нь гэж эртнээс яригдаж байсан МАН-ын бага хурлын уур амьсгал хэвийн болдгоороо болж, хатуу шүүмжлэл, хэцүү маргаан гаралгүй өнгөрлөө. Гэхдээ нэгэн зэрэг гар өргөлт, нижигнэсэн алга ташилттай байсан уу гэвэл бас үгүй гэнэ.

 

Б.Бат

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car