Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, “Монголын сайтын холбоо” ТББ, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран 5-н жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйгаа зарласан билээ. Энэхүү ойн хүрээнд Их Эзэн Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу 09 сарын 22-ны өдрийн 14:00 цагаас, Улаанбаатар чуулгын байрны 2 давхарт хэвлэлийн хурлаа хийлээ.
Энэхүү тоглолтонд та бидний хайрлаж хүндэлж, бишрэн, шүтдэг олон арван алдартай уран бүтээлчид уригдан оролцож байгаа бөгөөд түмэн олны сэтгэлд хоногшсон хит дуунууд тоглолтын тайзнаа эгшиглэх болно гэдгийг тус хуралд онцолсон юм.
Харанга хамтлаг
МУГЖ Т.Ариунаа
BX
Харш хамтлаг
МУГЖ Г.Ариунбаатар
GEE
Хурд хамтлаг
МУГЖ Ө.Уянга
АНУ
Харсарнай хамтлаг
МУСТА Б.Чинбат
Эгшиглэн
Sweetymotion хамтлаг
МУСТА Т.Дэлгэрмөрөн
S4 хамтлаг
Freezone хамтлаг
МУСТА О.Анхаа, Б.Халиун
Dijital хамтлаг
Dijital хамтлаг
МУСТА Б.Амархүү, О.Ариунзул
Хишигдалай
Ice top хамтлаг
МУСТА В.Гантулга
Honeymoon хамтлаг
Mixx хамтлаг
Extacy хамтлаг
Universe best songs-2014 Наадмын хөтлөгчид
Түмэн олныгоо “Найрсаг Улаанбаатарын төлөө” уриан дор нийслэлийнхээ төв талбайдаа цуглаж нэгэн үдшийг доргио өнгөрүүлж, URLAG.mn сайт, “Монголын сайтын холбоо” ТББ, Монгол поп опера “Увертюра” хамтлагийн ТАВАН жилийн хамтарсан талархлын баярыг хамтдаа тэмдэглэхээр сэтгэл зүрхээрээ нэгдэхийг уриалж байна.
– See more at: http://www.unen.mn/content/40010.shtml?alias=entertainment#sthash.JcfBCuft.dpuf
Холбоотой мэдээ
Comments are closed.