antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2014 Comments are off

Стресс тайлах дасгалууд

нийтлэсэн Admin

stress-Сайхан дуу хөгжим сонсох,
-ном унших,
-дуулах,
-бүжиглэх,
-тоо бодох,
-хөгжилтэй үеэ эргэн санах
-хошин шогийн тоглолт үзэх,
-онигоо унших… зэрэг юм. Эсвэл ямар нэг ажлыг шамдан хийж, анхаарлаа өөр зүгт төвлөрүүлэх хэрэгтэй. Энэ нь маш энгийн үр дүнтэй арга бөгөөд богино хугацаанд: -Тайвшруулж,
-Сэтгэл санааг тань өөдрөг болгож,
-Бодож бухимдаж байсан муу муухай болгоныг өөрөөр харагдуулж эхэлдэг.
Энэ нь нэг талаар өөрийгөө болон найз нөхдөө тайвшруулж, стрессийг нь тайлах хялбар арга юм. Үүний үр дүнд бухимдсан сэтгэл тайвширч, мухардсан бодол санаа уужран цэлмэж, асуудлыг бусад талаас нь харж, эрүүл саруулаар сэтгэн бодож, шийдвэр гаргах боломжийг олгодгоороо бас давуу талтай.

Хэнээс хэрхэн яаж зөвлөгөө авах вэ?
-Асуудлыг хөндлөнгөөс нь харж дүгнэж цэгнэж, оновчтой зөвлөгөө өгч чадах, итгэлтэй хүндээ сэтгэл санаагаа уудлан ярьж, асуудлыг яаж зөвөөр шийдвэрлэж болох талаар зөвлөгөө авч бас болно.

Хэрвээ та хүний үг зөвлөгөөг сонсож хүлээж авч чаддаг бол энэ арга бас үр дүнтэй байдаг. Хамгийн олиггүй арга бол архидах бөгөөд энэ нь ардаа голдуу тааламжгүй ул мөр үлдээх тул стрессийг улам гүнзгийрүүлдэг, тамхи татаж өөрийн биеэ болон бусдыг гүн гүнзгий хордуулдаг.

Ухаан санааг тань уужруулахын оронд мансууруулж, эрүүл саруулаар сэтгэн бодох чадварыг тань сулруулж, асуудлыг нэг талаас нь хэт өрөөсгөлөөр, бас сэтгэлийн хөөрлөөр шийдвэрлэх гэж зүтгэж, бусдыг сонсож ойлгож хүлээж авах чадварыг алдагдуулдаг аюултай.

1. АМЬСГАЛЫН ДАСГАЛ
Хурдан амьсгалах дасгал:
-Гараа савж дороо алхах дасгалыг хийхийн хамтаар амьсгалаа алхамтайгаа тааруулж хурдан авч хурдан гаргаж, хурдан алхана. Энэ үед юу ч бодохгүй байхыг хичээгээрэй. 3-5 минут хурдан алхасны дараа,
-Хоёр гараа дээш өргөн,
-толгойгоо гэдийлгэж,
-гэдсээ татаж сунайгаад,
-биеэ сулруулж амарна. Амарч байх үедээ таны,
-Уур уцаар арилж,
-бие тань ч аажмаар тайвширч байгааг мэдрэх хэрэгтэй.
Дахин уурлаж бухимдахгүй байхыг өөртөө тушаахад гэмгүй.

Гүн амьсгалах дасгал:
-Таны бие тавгүйрхэж, толгой өвдөж, бухимдаж, чичирч байна уу?…
Тэгвэл хоромхон зуурт таныг тайвшруулж, уур унтууг тань арилгах шидэт аргыг зааж өгье. Биеэ сулруулаад, цээжээ дүүртэл хамраараа гүн, дахин бүүр гэдсээ түмбийтэл гүн амьсгал авмагцаа, амьсгалаа 3 секунд орчим түгжээд, дараа нь амаараа амьсгалаа удаан, бүрэн гүйцэт гаргаарай.

Амьсгалаа түгжиж байхдаа таны биед,
-судас тэлж,
-судсаар хүчилтөрөгч гүйж,
-хамгийн захын цэгт хүртэл хүчилтөрөгчөөр баяжсан цус хүрч бүлээцүүлж байгааг мэдрэхийг хичээгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car