antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2014 Comments are off

Эхнэрээ амьдаар нь нүхэнд булсан байж магадгүй гэнэ

нийтлэсэн Admin

nuhСүүлийн үед гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй амь насаа алдсан хэргүүд бүртгэгдэх болсон. Залуус эхнэр, найз эмэгтэйгээ хардаж зодож гэмтээх улмаар амь насанд нь хүрэх явдал гарсаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт олныг цочирдуулсан нэгэн аймшигт хэрэг гарсан. Тодруулбал Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхайн цооногоос энэ сарын 11-нд 19 настай С-ийн цогцос олдсон билээ. Одоогоор цагдаагийн байгууллагын зүгээс талий­гаачтай хамтран амьдарч байсан Б гэх залууг хэрэгт сэжиглэн баривчилсан байгаа юм. Тэрбээр, “ Уур хүрээд С-ийн хоолойг нь боочихсон. Тухайн үед хоолойг нь чанга боосон уу, сул боосон уу гэдгийг санахгүй байна. Нэг мэдсэн С ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд эргээд сэргээх гэсэн боловч сэрэхгүй, амьсгалахгүй болохоор нь айгаад нүүрсний уурхайн  нүхэнд хийгээд орхичихсон” хэмээн мэдүүлээд байгаа гэнэ.

Б нь С-тэй хамтран амьдарч байхдаа байнга хардаж, зодож, дарамталдаг байсан гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн гэрчилж  байгаа ажээ. Улмаар С-ийн биед нь хүнд гэмтэл учруулж, зодож, гэмтээж 1.7 жилийн тэнсэн харгалзах ял сонсч байсан удаатай юм байна. Одоогоор шүүх эмнэлэгийн урьдчилсан дүгнэлтээр С  боолгуулж амь насаа алдаагүй. Харин осгож амиа алдсан  гэх дүгнэлтийг гаргажээ. Тиймээс шинжээч нар талийгаач бүсгүйг  сэжигтэн Б амьдаар нь нүхэнд булж орхисон байх магадлалтай гэж үзээд байгаа гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car