antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 21, 2014 Comments are off

Солонгос үндэсний хоол булгоги хийх арга

нийтлэсэн Admin

bulgogiЭзэгтэйтаны амралтын өдөрт зориулж Солонгос үндэсний хоол Булгоги хэрхэн хийх талаар хүргэж байна.

Орц:
* 1 кг үхрийн цул мах (tenderloin beef)
* тал стакан цуу
* 1/4 стакан сахар
* тал стакан ус эсвэл вино
* 12 хумс сармис, арилгасан
* 1 ш лийр, арилгаад хэрчиж бэлтгэсэн ( байвал сайн)
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино
* хар перц* sesame тос мөн үр
* 1 амны халбага зөгийн бал

Бэлтгэх нь:
Орц:
* Амталж бэлтгэсэн мах (булгоги)
* мөөг, хэрчиж бэлтгэсэн* ногоон сонгино
* дуфу* ногоон чинжүү (халуун)* лууван* сонгино
* 1 л орчим үхрийн тунгалаг шөл

  1. Үхрийн махаа нимгэн хэрчиж бэлтгэнэ.
  2. Сармис, цуу, сахар, ус, зөгийн бал, сонгино, лийрээ холиод 30 секунд орчим блендэрдэж соусаа бэлтгэнэ. Хар перц нэмж амтлана.
  3. Хэрчиж бэлтгэсэн махан дээрээ соусаа нэмээд гараараа сайтар хутгаж өгнө.
  4. 1-2 амны халбага sesame тос мөн хэмжээний үр нэмнэ. Нийцүүлж хутгаад хөргөгчинд хийн хамгийн багадаа 3 цаг орчим байлгана.
  5. Ингэж бэлтгэсэн махыг хайруулын тавганд, зууханд бүр ил гал дээр шарж идэж болно.


Булгоги жангол буюу амталсан махтай ногоотой шөл

  1. Томхон хайруулын таваг (халуун тогоо) бэлтгэнэ. Хүссэн ногоогоо (лууван, сонгино, ногоон сонгино, мөөг г.м) хүссэн хэмжэндээ хэрчээд халуун тогооны захаар тойруулан тавина. Булгоки буюу даршилсан махаа голд нь байрлуулна.
  2. Халуун, ногоон чинжүүгээ жииглэн хэрчээд махан дээрээ тавина.
  3. Үхрийн тунгалаг шөлөө нэмнэ.
  4. Таглаад 5-10 минут буцалгаад таглааг нь авч махаа хэсэг хутгаад буцаан таглан дахиад 10-15 минут буцалгана. Халуунаар нь таваглаад будааны хамт сервислэнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car