Өвөрхангай аймгийн Сант сумын нэгдүгээр багийн 15 настай С.Мягмарсүрэн тарваган тахлаар өвчилсөн байна.
Сант сум тахалын голомтгүй бөгөөд гэрийнхэн нь аймгийн төвөөс худалдаж авсан тарваганы давсагийг түүхийгээр нь хүүд залгиулсан байжээ. Үүнээс болж хүү тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогдлоо. Хүүгийн бие сайжирч байна. Одоогийн байдлаар 54 хүн нэгдүгээр зэргийн хавьталттай. Сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Байгалийн голомтот халдварт өвчин судлал зэрэг байгууллага холбогдох арга хэмжээг авч байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.