Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах, ачаа тээвэрлэлт эрхэлж буй тээврийн хэрэгслүүдийг зохицуулах зорилгоор НИТХТ-ийн 2013 оны 03 сарын 21-ний 37-р тогтоолоор батлагдсан
“Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан боловсруулж, НИТХТ-ийн хурлаар хэлэлцүүлэн 2014 оны 06 сарын 26-ны 102-р тогтоолоор шинэчлэн батлууллаа.
Энэхүү журамд өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шалтгаанууд:
Улаанбаатар хотод одоогийн байдлаар 70,000 орчим ачааны автомашин бүртгэлтэй байдаг. Өмнө мөрдөж байсан журмын дагуу нийслэлийн төв гудамж замууд руу зайлшгүй шаардлагаар нэвтэрч тээвэрлэлт хийхийн тулд 2013 онд эдгээр 70,000 автомашины 18 хувь нь зөвшөөрөл авсан. Үүнээс харахад үлдсэн 82 хувь буюу 57,000 гаруй автомашин ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр тээвэрлэлт хийдэг, ямар нэг байгууллагын удирдлага зохицуулалт, хяналт бүртгэлд хамрагддаггүй чөлөөтэй явдаг байсан гэсэн үг.
Энэ байдал нь эдгээр тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэлт эрхэлж буй иргэд ААНБ-ууд ачаа тээвэрлэлтэнд тавигдах стандарт, дүрэм журмын талаар мэдээлэл муу, үүнээсээ шалтгаалаад ачаа тээвэрлэлтэнд тавигдах стандарт, дүрэм журмыг мөрддөггүй, /жишээ нь стандартад заагдсан даацыг хэтрүүлэн ачилт хийх, зориулалтын тосгуур, хучлага хэрэглээгүйгээс зам бохирдуулах/ үүнээс үүдээд нийслэлийн авто зам, замын байгууламжид эвдрэл гэмтэл үүсэхэд сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна. Үүнээс гадна нийслэл хотын ачаа эргэлтийн мэдээ судалгаа байхгүй, ачаа тээвэрлэлт эрхэлж буй тээврийн хэрэгслийн даац, төрлийн талаарх судалгаа гаргах нөхцөл бүрдээгүй байсан.
Журамд оруулсан үндсэн өөрчлөлт
НИТХТ-ийн 2014 оны 06 сарын 26-ны 102-р тогтоолоор шинэчлэгдсэн журмаар дээрх асуудлууд шийдвэрлэгдэх бөгөөд үндсэн өөрчлөлт нь нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлт эрхлэх бүх тээврийн хэрэгсэлд ачаа тээвэрлэх эрх бүхий “ЕС” зөвшөөрлийг хагас жил буюу 6 сарын хугацаагаар олгох ба “В”, “С”, “СЕ” ангиллын зөвшөөрлийг нийслэлийн төв гудамж замууд руу зайлшгүй нэвтрэх шаардлагатай хоног, өдрийн тоогоор олгох ба энэ нь өмнөх журамд мөрдөгдөж байсан зарчмаар зохицуулагдана.
Хүрэх үр дүн
– Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлт эрхэлж буй тээврийн хэрэгслүүд бүрэн бүртгэгдэж, тээврийн хэрэгслийн даац, төрлийн нэгдсэн мэдээллийн сантай болно.
– Нийслэлийн ачаа эргэлт, ачаа урсгалын нэгдсэн судалгаатай болох ба энэхүү судалгааг үндэслэн ложистик тогтолцоог хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
– Ачаа тээвэрлэлтэнд тавигдах стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ачааны автомашинд тавих хяналт сайжирна, замын цагдаагийн ажилтнууд хяналтын төхөөрөмжөөрөө зөвшөөрөл авсан эсэхийг хянах, тээврийн хэрэгслийн гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг зөрчлийн мэдээллийн санд бүртгэх, зөрчлийг үндэслэн арга хэмжээ тооцох боломжтой болж, ингэснээр зөрчлийг бууруулна.
– Нийслэлийн автозам, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын эвдрэл гэмтлийг бууруулах боломж болно.
ТҮЦ /төрийн үйлчилгээний цахим/ машиныг ашиглан зөвшөөрөл олгох тухай
Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэлд олгох “EC”зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс “ТҮЦ” /төрийн үйлчилгээний цахим/ машиныг ашигланолгохоор бэлтгэл ажлыг Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа Холбооны газар, Нийслэлийн Замын Цагдаагийн газар, “Үндэсний дата төв”, “Astvision” ХХК, “Smart solutions”ХХК зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэ ажлыг хэрэгжүүлснээр нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй тээврийн хэрэгслүүдэд тавих хяналт сайжирч, замын цагдаагийн ажилтнуудын хяналтын төхөөрөмжөөр зөвшөөрөл авсан эсэхийг хянах, тээврийн хэрэгслийн гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг мэдээллийн санд оруулах, зөрчлийг үндэслэн арга хэмжээ тооцох боломжтой болно.
Үндсэн мөрдлөг болгох стандарт
Монгол улсын стандарт “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартад заагдсан бүх жингийн зөвшөөрөгдөх хэмжээг мөрдөх
· 2 голтой тээврийн хэрэгсэлд бүх жин нь 18 тн хүртэл
· 3 голтой тээврийн хэрэгсэлд бүх жин нь 25 тн хүртэл
· 4 голтой тээврийн хэрэгсэлд бүх жин нь 38 тн хүртэл
· 5 голтой тээврийн хэрэгсэлд бүх жин нь 40 тн хүртэл
· 6 голтой тээврийн хэрэгсэлд бүх жин нь 44 тн хүртэл
Үнэ
– “В” – бүх жин нь 3,5 тн болон түүнээс бага
– “С” – бүх жин нь 3,5 тн-оос дээш
– “СЕ” – чиргүүлтэй автомашин
Бүх жин нь 3,5 тн-оос дээш бол дараах нөхцлүүдийг шалгах
– Чиргүүлтэй эсэх /чиргүүлийн бүх жин 5 тн-оос бага бол “С”, 5 тн-оос дээш бол “СЕ” ангилалд хамаарна./
– “С”, “СЕ” ангиллын тээврийн хэрэгслийн хувьд тэнхлэгийн тоог асууж, уг тэнхлэгт тохирох бүх жингийн хязгаарыг шалгаж, энэ нөхцлийг хангаагүй тээврийн хэрэгсэлд олгогдохгүй байх
“ТҮЦ” /төрийн үйлчилгээний цахим/ машиныг зөвшөөрөл авах тээврийн хэрэгслийг “В”, “С”, “СЕ” ангиллын алинд байгааг шалгаж 2013 оны 03 сарын 28-ны өдрийн НИТХ-ийн 8/34 дүгээр тогтоолыг үндэслэл болгон үнээ тогтооно.
– “В” – 10 000 төгрөг /хагас жил буюу 6 сарын хугацаанд/
– “С” – 15 000 төгрөг /хагас жил буюу 6 сарын хугацаанд/
– “СЕ” – 20 000 төгрөг /хагас жил буюу 6 сарын хугацаанд/
Холбоотой мэдээ
Comments are closed.