УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаярын гэргий, дуучин Т.Баясгалан хөл хүнд болсон байна.
Бусдаас ялгарч, онцгойрох дуртай хосууд хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гээд тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Зохиолын дуунаасаа нэг хэсэг хөндийрөөд, кино урлагт урваж, бас телевизийн салбарт хүчээ үзэх шахсан, мөн бизнесийн ажилд махрангуй зүтгэх болсон Т.Баясгалан ойрд эмнэлэгт үзүүлэх гээд тун завгүй яваа сурагтай. Харин өчигдөр УДЭТ-т болсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн “Зангаараа амраг” уран бүтээлийн тайлан тоглолт дээр зохиолын дууны гүнж маань нэлмэгэр цэнхэр даашинзаар гангаран ая дуугаа өргөхөөр ирсэн байна. Дуучны гэдэс нэлээд томорсон нь анзаарагдаж байв. Ой гарантай хүү Элбэгбаярынх нь дүү аль хэдийнэ хөдлөөд эхэлсэн бололтой байсныг хуран цугласан хүмүүс ажиглаад амжжээ. Т.Баясгалан эрхэм гишүүн Д.Лүндээжанцангийн “Арвайхээрийн цэнхэр хавар” дууг дуулсан байна. Дуучин Т.Баясгалан эдүгээ таван сартай жирэмсэн бөгөөд ирэх гуравдугаар сард хүү Б.Элбэгбаяртаа бяцхан дүүг нь төрүүлж өгөх нь.
Э.Мөнх mminfo
Холбоотой мэдээ
Comments are closed.