antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2014 Comments are off

Япон маягаар шарсан хачиртай үхэр, тахианы мах

нийтлэсэн Admin

hoolЭзэгтэй таны амралтын өдөрт зориулан Япон маягаар шарсан хачиртай үхэр, тахианы мах хэрхэн хийх талаар хүргэж байна. Амралтын өдрөө гэр бүлийхэнтэйгээ амтат ширээгээ тойрон сайхан зооглоорой.

Орц:

  • Үхрийн мах- 200 гр
  • Тахианы мах-200 гр
  • Агшаасан будаа-300 гр
  • Салатны навч- 50 гр
  • Улаан лооль- 1 ширхэг
  • Өргөст хэмх- 20 гр
  • Лууван- 100 гр
  • Ногоон сонгино- 20 гр
  • Сонгино-30 гр
  • Хулуу-20 гр
  • Өндөг- 1 ширхэг

 

Хийх арга:

  • Үхрийн мах, лууван, ногоон сонгиноо жижиглэж татна.
  • Агшаасан будаагаа хайруулын тавгандаа хийж халаагаад дээрээс нь жижиглэж татсан үхрийн мах, лууван, ногоон сонгино, өндгөө хийж 2-3 минут хуураад таваглана.
  • Энэ хооронд өөр нэг хайруулын тавганд тахианы махаа хийж хоёр талаас нь жигнээд шар буурцгийн соусаар амтлаад дөрвөн минут хуурна.
  • Үүний дараагаар нарийхан савхан хэлбэртэй хэрчсэн лууван, хулуу, байцаа, сонгино зэргээ хамт нь 5-7 минут хуураад бага зэргийн давсаар амтална.
  • Мөн махаа хуурч байх явцдаа өргөст хэмх, улаан лооль, салатны навчаар салат хийнэ.
  • Эцэст нь тус тус нь хуурсан хачир болоод тахианы махаа салаттай хамт тавагласнаар таны хийж буй Хачиртай үхэр, тахиан мах бэлэн болно.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car