Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Тажикстан улсын нийслэл Душанбе хотыг зорилоо. Тус хотод өнөөдөр, маргааш хоёр өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалт болох юм. Энэхүү уулзалтанд Монгол, ОХУ, Хятад улсын төрийн тэргүүн нар оролцох юм.
Ерөнхийлөгчийг дагалдан албаныхан болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцож байна. Энэхүү уулзалтыг улс төрчид дүгнэн хэлэхдээ Монгол, ОХУ, Хятад гурван улсын удирдлагууд нэгэн зэрэг уулзаж байгаагаараа онцлог бөгөөд олон чухал асуудлыг хөндөн ярилцсан гол уулзалт болно гэдгийг онцолж байгаа юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.