antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2014 Comments are off

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

нийтлэсэн Admin

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж буй шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын хүрээнд өнөөдөр буюу 2014 оны есдүгээр сарын 11-ний өдөр дараах газруудад  цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

Баянзүрх дүүрэг
10.30-17.00 цагт: 9-р хороо Шархадны 50-50, 22-39, Эрдэнэхайрханы 1-4-р гудамж
14.00-15.00 цагт: 13-р хороо Алтан тэвш хороолол, Дүүргийн 1-16-р гудамж,

Сүхбаатар дүүрэг
10.00-12.00 цагт: 3, 5-р хороо 1, 8, 39, 40, 44, 59-р байр, Шихихутаг ДС, 68-р цэцэрлэг болон тэр орчмоор
10.30-17.00 цагт: 14-р хороо Нийслэлийн өмчийн харилцааны газар, АНУ сервис ХХК, Хандгайтын 1, 2, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45-р гудамж,

Баянгол дүүрэг
10.00-18.00 цагт: 18-р хороо 4-р хороолол 15, 46, 47, 47А, Б 48, 49, 52, 52А, 81, 82, ХД-84-р байр, МХС АТС-36, 70-р сургууль, 13-р цэцэрлэг, Гурванбилэг ХХК, Молортрейд 90 айл, Бөмбөөхөн цэцэрлэг, Шардэгд өрхийн эмнэлэг, Дэлхийн боловсрол 70 төв болон тэр орчмоор,

Хан-Уул дүүрэг
10.00-18.00 цагт: 7, 6, 8-р хороо 73-р цэцэрлэг, 60-р сургууль, БОСА төв, Жаргалант, Нүхт, Сонсголон, Дэнжийн гудамжууд,

Сонгинохайрхан дүүрэг
10.00-11.00 цагт: 24-р хороо ТТМХЕГазрын зуслан тэр орчмын хэрэглэгчид
10.00-18.00 цагт: 9, 7, 21-р хороо Малчины 1, 2, 12-р гудамж, Тойрог, Баянхошууны хуучин эцэс, Таширын ам, Монлаа 1-17, Горхийн 1, 2, Дэнжийн 3, 4, 5, 8, Ногоочины 3, 4, 5, Колонкын 2, 3-р гудамж болон тэр орчмоор
15.00-16.00 цагт: 25-р хороо. ТЭЦ-4 зуслан шороотын амны хэрэглэгчид
16.00-17.00 цагт: 24-р хороо ХЦУЕГ-ын ажилчдын зуслан болон тэр орчмоор,

Налайх дүүрэг

10.00-18.00 цагт: 7, 2-р хороо Бадрал, Нарлагийн гудамжууд, Локаторын цэргийн анги
11.00-17.00 цагт: Горхи-Тэрэлжийн БЦГ Жавхлант зуслангийн чиглэл,

Төв аймаг
09.00-17.00 цагт: Горхи-Тэрэлжийн БЦГ Горхийн амралтаас цааш байрлах бүх хэрэглэгчид
09.00-18.00 цагт: Аргалант сумын Петродел, Хонгор нутаг ХХК, Баясгалан цайны газар, Баяр худаг, Бурханбуудай хайрхан, Хос оюу, Жирмийн сайхан, Налгар, Хусан баганат ХХК-иуд, Баянтал, Сайлиг, Дун чан, Чингис цэргийн хүрээ, Радио реле, Одон орон судлалын төв, Монголын СП жуулчны бааз болон тэр орчмоор.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car