antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2014 Comments are off

“ТАВАН” жилийн хамтарсан ойгоор “Урлагийн одууд” чуулна

нийтлэсэн Admin

Монголын урлагийн гал тогоонд болж үйл явдлыг цаг алдалгүй тухайн бүрт нь хүргэдэг мэдээ мэдээллийн цахим сайт болох URLAG.mn сайтын ТАВАН жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Тус сайтын хамт олны зүгээс өөрийн уншигчид, сонсогчиддоо зориулсан урлагийн томоохон хэмжээний шоу тоглолтоор бэлэг барихаар зэхэж байна. Тодруулбал, “URLAG.mn” сайт, “Монголын сайт”-ын холбоо ТББ, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран ТАВАН жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Их Эзэн Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд “Урлагийн одууд” чуулах нээ.

Өөрийн эрхгүй даган дуулдаг сэтгэлд хоногшсон дуугаар ая өргөхөөр та бидний хүндэлж, бишрэн шүтдэг хамтлаг, дуучид тус үдэш хүрэлцэн ирэх юм.

Их хотын залуус Нийслэлийнхээ төв талбайдаа цуглан нэгэн үдшийг доргио өнгөрүүлж, URLAG.mn сайт, “Монголын сайт”-ын холбоо ТББ, Монгол поп опера “Увертюра” хамтлагийн ТАВАН жилийн хамтарсан талархлын баярыг хамтдаа тэмдэглэхээр сэтгэл зүрхээрээ нэгдэхийг уриалж байна.

www.URLAG.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car