antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2014 Comments are off

Төмсөн бингийн хачиртай тахианы цээж мах

нийтлэсэн Admin

binteitahiaТөмсөн бингийн хачиртай тахианы цээж мах Орц:тахианы цээж мах 700гр,хушга 50гр,төмс 2ш(дундаж хэмжээтэй),улаан лооль 1ш,өндөг 1ш,жижиг бөөрөнхий сонгино 1ш,сармис 3-4хумс,давс улаан перец,хатаасан орегано өөрсдийн амтаар.

Төмсөн бингийн хачиртай тахианы цээж мах Цээж махаа шоо дөрвөлжин хэрчээд давс,перец,орегано,жижиглэж хэрчсэн сонгино,нухсан сармисаар амталж дээр нь хушгаа нэмээд 1 өндөг хийж сайтар базаж хутгаж өгөөд таглаж боломжийн хэрээр удаан дарж байлгана.

Төмсөн бингийн хачиртай тахианы цээж мах Хайруулын тавгандаа сайтар халаасан ургамалын тосонд махаа хуурч өөрийнх нь шүүсэнд болгоно.(Гүн тосонд бага багаар шарж бас болох ч өөрийнх нь шүүсэнд болгох нь илүү эрүүл гэж бодож байна)

Төмсөн бингийн хачиртай тахианы цээж мах Төмсөө ногоо үрэгчээр нарийн талаар нь үрээд хүйтэн усаар зайлж илүүдэл цардуулыг салгана.(том шүүлтүүр ашиглаад зайлах эсвэл савтай усаа 2-3 удаа зайлж асгаад гараараа базаж шүүнэ)

Төмсөн бингийн хачиртай тахианы цээж мах Шүүж бэлдсэн төмсөндөө давс перец(хүсвэл жижиг татсан сонгино нэмж болно) хийж амтлаад 2 амны том халбага гурил нэмж сайтар базаж өгнө.

Төмсөн бингийн хачиртай тахианы цээж мах Хайруулын тавганд тосоо сайн халаагаад төмснөөсөө бага багаар таслан жижиг бин хэлбэрт оруулаад зөөлөн галаар 2талаар нь болгоно.

Төмсөн бингийн хачиртай тахианы цээж мах Болсон төмсөн бингээ зориулалтын цаасан дээр гаргаж тосыг нь уусгаад хоолоо таваглаж хүссэнээрээ чимэглэж ширээндээ тавиарай.Энэ хоол маань 4-5порц болноо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car