antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2014 Comments are off

Улаанбаатар хот 2023 он гэхэд найман төвтэй болно

нийтлэсэн Admin

ggУлаанбаатарын төв хэсгийн хэт бөөгнөрөл, авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн найман байрлалд хотын төв байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Энэ ажил 2023 он гэхэд ажил хэрэг болсон байх учиртай. Одоогоор эхний ээлжинд Сэлбэ буюу Долоон буудал орчимд, Сонгинохайрхан дүүргийн долоо, найм, тавдугаар хороог нэгтгэсэн “Баянхошуу” гэсэн хоёр дэд төвийг байгуулахаар Азийн хөгжлийн банкны 320 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр бүтээн байгуулалт эхлүүлээд байна. Энэ талаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч  Ш.Одгэрэл “Одоо хийж байгаа ажил биелэлээ олсноор 2016 он гэхэд Баянхошуу, Долоон буудал хотын төвд орох юм. Ингэхийн тулд энэ гэр хорооллын зам дагуу инженерийн шугам сүлжээг өргөтгөн хүргэх, оршин суугчдын хэрэгцээнд тулгуурласан нийгэм, эдийн засгийн үйлчилгээ болон дэд төвд зайлшгүй байх ёстой хотын үйлчилгээг нэмэгдүүлэх ажил хийнэ. Ялангуяа бизнес хийх таатай орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч байгаа. Есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн эхний үе шат нь ийнхүү үргэлжилж байна. Харин дараагийнх нь 2016-2018, 2018-2020 гэсэн үе шаттайгаар Сэлбэ, Амгалангийн хэсгийг хотын төв болгох ажил үргэлжилнэ” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car