antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2014 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

09:30 цагт  МҮХАҮТ, Унгарын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол, Унгарын бизнес чуулганыг МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд зохион байгуулах гэж байна. Утас: 99020785

09:30 цагт Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярын нээлт Буянт-Ухаа спорт цогцолборт болно..

10:00 цагт “Blue sky” цамхагт “Хуульчдын холбооны хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол практикийн бага хурал болно. Хуралд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин оролцоно. Утас: 98066116

10:00 цагт НМХГ-ын хурлын танхимд Экспорт, импортын хяналтын хэлтсээс хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
Утас: 99070909

10:00 цагт “Допингийн эсрэг үйл ажиллагаа” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан семинар, танилцуулга Спортын төв ордны 4 давхарт болно.

10:00 цагт “Blue sky” цамхагт “Хуульчдын холбооны хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол, практикийн хурал болно. Хуралд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин оролцоно. Утас: 98066116

10:30 цагт “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн бага хурал Эрүүл мэндийн яамны хурлын А танхимд болно.

11:00 цагт “Барилга-Орон сууц” үзэсгэлэн яармаг  “Мишээл экспо”-д нээлтээ хийнэ. Утас:77111777

11:00 цагт Монгол банкнаас эдийн засгаар дагнан бичдэг сэтгүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгуулна. Сургалт Монголбанкны байранд болно.

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монголын ардчилсан холбооны ахмадууд “Энэ бидний хүссэн Ардчилал биш” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

11:10 цагт иргэн Д.Батдэлгэр шүүхийн шийдвэрийг шударга бус хэмээн үзэж гэрээслэл үлдээж байгаа талаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

11:40 цагт Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн хүрээнд “Construction Mongolia 2014” үзэсгэлэнгийн нээлт Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлнэ.

11.40 цагт НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Мохамед Малик Фоллд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Найрамдал медаль гардуулах ёслол Төрийн ордонд болно.Утас: 97077026 91000017

12:30 цагт Хохирогчдын холбооноос ХЗХ-ны хохирол барагдуулах хуулийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар, Хууль зүйн яам хүний эрхийг зөрчиж байгаа талаар хэвлэлийн бага хурал Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд болно.

12:30 цагт Баянзүрхийн товчооноос Богдхан уулын араар Яармагийн гүүр хүртэл шинээр тавьсан 17.1 км замыг байнгын ашиглалтад хүлээж авах арга хэмжээ болно. Арга хэмжээнд Хотын дарга болон холбогдох албаны хүмүүс, замчид оролцоно.  Холбоо барих утас 88112439

14:00 цагт Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Захирагчийн Ажлын алба хамтран архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллага, нэгжийн удирдлагуудтай уулзалт зөвлөлгөөн зохион байгуулна.

15:00 цагт Батлан хамгаалах яамны Сайдын зөвлөлийн өрөөнд Монгол-Австри улсын Засгийн газрын гэрээ хэлцлийн дагуу хэрэгжиж байгаа “Цэргийн эмнэлгийн шинэчлэл” хөтөлбөрийн дагуу нийлүүлэх тоног төхөөрөмжийн талаарх гэрээнд хоёр тал гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99299634

18:30 цагт ОХУ-ын олон улсын хамтын ажиллагааны Россотрудничество агентлагийн орлогч дарга Лариса Ефремова Монгол Улсын БШУЯ, ССАЖЯ, ШУА-тай байнгын хамтын ажиллагаа тогтоох, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр монгол оюутнуудыг суралцуулах асуудлуудаар уулзалт хийнэ. Уулзалт Оросын Шинжлэх Ухаан Соёлын төвд болно.Утас: 99196328


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car