antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2014 Comments are off

Улаанбаатар хотын 15 293 өрхөд сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулахаар төлөвлөжээ

нийтлэсэн Admin

zuuhuudУлаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд бохирдол ихтэй хуучин зуухыг бүрэн шаталттай сайжруулсан зуухаар солих ажлыг эхлүүлснээр өнгөрсөн онд 29 000 хуучин зуухыг хэрэглээнээс гаргасан гэж  “Цэвэр Агаар” төслөөс мэдээллээ.   Энэ жил ч гэсэн энэхүү ажлыг үргэлжүүлэн Улаанбаатар хотын 15 293 өрхөд хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух борлуулахаар ажиллаж байгаа юм байна.  Хөтөлбөрт нийслэлийн төвийн 6 дүүрэгт оршин суудаг, өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй гэр хорооллын өрх хамрагдах бөгөөд 6 дүүрэгт 25 борлуулалтын төвөөр дамжуулан борлуулахаар төлөвлөжээ.
Иргэдийн  “уламжлалт” хэмээн нэрлэж хэвшсэн хуучин зуух нь олон төрлийн утаа тортог, хорт хийг ялгаруулдаг нь судалгаараар тогтоогдсон байдаг. Агаарт цацагдсан хорт хий нь хүний дархлааг сулруулж, амьсгалын зам, уушгийг гэмтээхээс гадна ургийн хэвийн өсөлт, ясны
2012-2013 онд нийслэлийн төвийн 6 дүүргийн 29 707 өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг борлуулж иргэд сайжруулсан зуухаа зөв  хэрэглэсний үр дүнд  өвлийн улиралд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсныг Ус цаг уур орчны шинжилгээний газраас  тодорхойлжээ. Тодруулал, 2013 оны өвөл  агаар дахь хүхэрлэг хий  20 хувь, азотын давхар исэл  26 хувь, нарийн ширхэглэгт тоосонцор 21 хувь тус тус буурсан байна гэж “Цэвэр Агаар” төслөөс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car