Өнөөдөр 2014-2015 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа. Тэрээр энэ жилийн хувьд эх орон даяар эхний хичээлийг “Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө” гэсэн сэдвээр заана.
Хичээлийг МҮОНТ-ээр өнөөдөр 10.00 цагаас шууд дамжуулна. Ерөнхийлөгч өмнө нь 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор”, 2012 онд “Хүн болох багаасаа”, 2013 онд “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” гэсэн сэдвүүдээр хичээл зааж байсан.
Энэ жилийн хувьд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх болсонтой холбоотойгоор 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг нээж Монгол улсын ерөнхийлөгчийн заах хичээлийн сэдэв нь бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдах юм. Өөрөөр хэлбэл, бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол цөм болсон хүүхэд бүрийг дэмжсэн, хүүхэд бүрийн оролцоог хангасан, тэдэнд мэддэг зүйлээр нь дамжуулан хэрхэн чадвар суулгаж болгодгийг нотолсон хичээл болох аж.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.