antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2014 Comments are off

Анхны сексийн үеэр тэр чиний юуг анзаардаг вэ?

нийтлэсэн Admin

sssХөхний хэмжээ, өгзөгний тойрог, хөлийн үс гэж хэлнэ гэж бодсон уу? Үгүй шүү, хонгор минь. Өөнтөгч эрчүүд маань сексийн үеэр огт өөр зүйлсийг л ажиглаж байдаг. Шинэхэн амрагтайгаа хийх анхны сексдээ хэрхэн бэлдэхийг чинь зааж өгье. Тэд ердөө эдгээрийг л онцгойлон ажиглах болно:

Чиний анхны сексдээ хэр их ач холбогдол өгснийг Хэрвээ чи түүнийг гэртээ урьж, анхны халуухан учралаа өөрийн орон дээр өнгөрүүлэхийг хүссэн бол орчноо бага зэрэг сайхан болгож бэлдээрэй. Хэрэв тэр чамайг хайрладаг бол, энэ үдшийг тэсэн ядан хүлээсэн байж таараа. Хэдий чи түүний төлөө нэг их хичээл зүтгэл гаргахыг хүсдэггүй ч бай, эрчүүд ч бас хүн учраас, замбараагүй гэр, хоол асгасан гэрийн хувцастай байх чамайг харвал дур хүсэл нь бүрмөсөн унтрах болно. Тиймээс хүсвэл ганц хоёрын зэрэг лаа асаачих. Цэвэрхэн цагаан хэрэглэл хийчих.Бас заавал бэлгэвч авч тавиарай.

Чиний “нэрийн хуудас” болсон үйлдлүүдийг Эмэгтэй хүн болгон сексийн үеэр өөрийнхөө нуугдмал зан араншинг илтгэх үйлдлүүдийг хийдэг. Зарим бүсгүйчүүд эр хүний чихний ар талд зөөлхөн гэгч нь үнсдэг бол, зарим нь байрлалаа солих үед дур булаамаар инээмсэглэж, зарим нь хөхнийхөө даруулгыг тайлах үедээ харцаа нарийсгадаг. Мэдээж чиний үйлдэл “Шилдэг тачаангуй үйлдэл” гэсэн цолыг авах хэмжээний секси байх албагүй. Жижигхэн, өвөрмөц үйлдэл хийхэд л тэд маргааш өглөө нь, магадгүй хэдэн жилийн дараа ч түүнийг чинь дурсаж, чамайг хичнээн онцгой гэдгийг санасаар байх болно.

Чиний бие галбиртаа хэр сэтгэл хангалуун байдгийг Түүний өмнө анх нүцгэлэх үед л, эрчүүд чамайг бие галбиртаа хэр сэтгэл хангалуун байгааг ажигладаг.Чи цамцаа тайлчихаад, хоёр гараараараа цээжээ хаадаг уу, жижигхэн хөхөө ч итгэлтэй нь аргагүй ил товойлгодог уу? Сексийн дараа чи өрөөгөөр эхээс төрсөн дүрээрээ алхдаг уу, урдуураа заавал даавуу ороодог уу?

Чиний сексийн үеэр хэр их чимээ гаргаж байгааг Чамайг сексийн үеэр чив чимээгүй байх үед эрчүүд юу гэж боддог гээч. “Энэ эмэгтэй бүх юм хэвийн дуусаасай гэж залбирч байна” гэх юм уу, “Түүнд би таалагдахгүй байгаа бололтой” гэж боддог. Түүнийг сандраахыг хүсэхгүй л байвал өөртөө төрж байгаа мэдрэмжийг дуу хоолойгоороо илэрхийлээд өг. Мэдээж +18 кинон дээрх шиг чарлах хэрэг байхгүй л дээ. Харин муур шиг гиншиж, гэнэ гэнэ чихэнд нь юу хүсч байгаагаа шивнэж, хүчтэй түлхэлтийн үед чангаар дуу алдах нь тэдэнд бас өөрт чинь таалагдаж л таарна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car