antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 27, 2014 Comments are off

Оюутан залуус Смарт картаар олон төрлийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой

нийтлэсэн Admin
10171042_571770496260678_3072807421628661016_n-640x3422013 онд Төрийн банк  Монголын Оюутны Холбоотой хамтран оюутан залуучуудын хэрэгцээнд тохирсон “Оюутны Смарт карт”-ыг зах зээлд  гаргаж байсан билээ. 2014 оны хичээлийн шинэ жилийг угтан тус картыг дахин шинэчлэн илүү боломж, хөнгөлөлт, урамшууллыг нэмэгдүүлсэн бөгөөд  энэхүү картаа оюутан залуусдаа танилцуулах хэвлэлийн бага хурал 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллагдлаа. Тус хуралд МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, Д.Батчулуун, Төрийн банкны тэргүүн орлогч захирал Б.Ганболд, бүтээгдэхүүн хөгжил хариуцсан дэд захирал Ж.Болормаа нар оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултанд мэдээлэл өгсөн юм.
 
10604052_571770492927345_3608861627391793422_o-200x300Оюунлаг залуучуудын нэрийн хуудас Смарт карт нь нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчих, худалдаа, үйлчилгээний газруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх, санхүүгийн бүх төрлийн төлбөр тооцоо хийх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний тэтгэлэг”-ийг смарт картаараа авах зэрэг олон талын ач холбогдолтой болсон юм. Мөн Смарт карттай оюутан  нь залуучуудын хамгийн ихээр үйлчлүүлдэг байгууллага Тэнгис кино театр, Интер номын дэлгүүр, Hi Fi рекордс дэлгүүр, Усан спорт сургалтын төв, Амжилт фитнесс төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Билгүүн тулга, Номгон санчир, Жон бээс жолооны сургалтын төвүүд зэрэг газруудад  5-40 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. Хөнгөлөлттэй үйлчлүүлэх байгууллагын  тоог цаашид нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг залуучууддаа дуулгалаа.
 
10583915_571770489594012_92859134161739471_n
Оюутнууд картаа сургуулийнхаа Оюутны холбоогоороо дамжуулан захиалах боломжтой. Мөн тус картны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Төрийн банкны бүх салбар нэгж,  Монголын оюутны холбоо тухайн сургуулийн оюутны холбоо, зөвлөл, Төрийн банкны 1800-1881 лавлах утаснаас  авах боломжтой.
 
Эх орныхоо гэрэлт ирээдүй болсон оюунлаг залуучуудаа дэмжИЦГЭЭЕ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car