Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл баруун зүгийн нутгаар салхи ширүүснэ. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 22-27хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.