antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2011 Comments are off

Улс төрийн хар ном гэдэг наранд амьдрах маш том барьцаа

нийтлэсэн Admin

-Н.Энхбаярын айдас УМБГ-ын үүдэнд гэр бариулахад хүргэв-

Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсон цагаас хойшхи түүхэнд гуравдагч хүчин байгаагүй гэхэд болно. Ямарваа нэг намаас ёс төдий ганц нэгэн нөхдийгУИХ-д суулган хүчээр чирч явдаг тийм л механизм байв. Олон намаас бүрдсэн танхимтай байх гэсэн ардчилсан зарчим баримталж байна гэх үү дээ, нэг иймэрхүү явж ирсэн юм даг. Харин Н.Энхбаяр намаасаа албан бусаар хөөгдсөнөөр гуравдагч гэж юу байдгийг харуулахыг зорьж байна. Гэхдээ гуравдагч ч юу байхав. Энэ ёс төдий хоосон орон зайг ашиглаж улс төрд орж ирэх гэсэн санаархал. Үүний нэг ашиг нь гэвэл дандаа эрх барьж хамтран луйвар хийж суудаг нөхдөд гуравдагчид гэж нэг ийм зүйл байдаг юм шүү гэдгийг сануулаад эхэллээ. Магадгүй, сануулаад зогсохгүй харуулаад ирэхийг байг гэхээргүй хүчтэй байна. Гуравдагч хэмээх харгуйг магадгүй энэ хэд татчихав уу гэсэн бодол хэнд ч төрөх байх. Харин өнөөдөр оны эцэс болж, төсөв хэлэлцэх, шинэ оны уур амьсгал, сонгуулийн хууль гээд олны анхаарал гуравдагчид руу биш жинхэнэ төв цэгт орчихсон. Тиймээс энэ үеийг сайтар мэдэрсэн Н.Энхбаяртангууд хөдөөлж явна.

Харин тэднийг хөдөөлж байх хооронд Н.Энхбаярын туслах байсан Б.Тулгыг Мөрдөн байцаах газрынхан баривчлаад хорьчихсон. Тиймээс МАХН-ын гишүүд дэмжигчид УМБГ-ын үүдэнд жагсч, гэр хүртэл барих гэж “тэнэгтэв”. Энэ бол шууд утгаараа Н.Энхбаяр даргынх нь хийлгэж байгаа ажил гэдэгтэй хэн маргах билээ. Түүнээс биш талхныхаа мөнгийг арай гэж залгуулж байгаа нөхөд юу л гэж Мөрдөн байцаахын үүдийг “гороолох” билээ. Тэглээ гээд Мөрдөн байцаах газраас тэдэнд мөнгө өгөхгүй, Н.Энхбаяр л юм хялайвал хялайна шүү дээ. Бүр гэр барьж тухлах гээд байгаа нь ч Н.Энхбаярын ажиллагаа гэдгийг батална. Тэр жагсаалын гол логик нь Б.Тулгыг хорьсондоо ч биш гэдэг нь УМБГ-ын үүдэн дээр Ц.Нямдоржид хаягласан зүйлс ярьж байгаагаас шууд харагдана. Уг нь цаад агуулгаараа бол тэмцэгчид маань УМБГ-ын үүдэнд биш ХЗДХЯ-ны үүдэнд жагсч, Ц.Нямдоржид хаягласан зүйлсээ хэлэх ёстой сон. Үнэн хэрэгтээ хамтрагчдыг нь барьж хориод эхлэхээр Н.Энхбаяр гишүүд дэмжигчдээ УМБГ-ын үүдэнд Ц.Нямдоржид хаягласан зүйл яриулаад зогсоож байгаа хэрэг шүү дээ. Цаадуул нь ч гэж таарсан нөхөд хаа очиж хэнд юу хэлэхээ мэдэж байгаа ч юм алга.

Н.Энхбаяр хэвлэл мэдээллээр том том ярьж байгаа ч цаанаа маш их айдастай байгааг энэ эсэргүүцлээс харж болно. Айгаагүй бол зүгээр сууж байх байсан шүү дээ. Айгаагүй бол гишүүд дэмжигчдээ ХЗДХЯ-ны үүдэнд жагсааж, шөнө дөлөөр тэнд гэр барих байсан шүү дээ. Энэ бол зүгээр л “Ц.Нямдорж оо би тэмцэнэ шүү” гэсэн санаагаар “Намайг баривчлуулж болохгүй шүү” гэсэн дохио өгч байгаа юм. Уг нь Б.Тулгыг нийслэлийн өмчийг бусадтай бүлэглэн завшисан гэх үндэслэлээр хорьсон. Үүнээс өмнө ч хүмүүс хоригдож л байсан. Түүнчлэн хэрэг мөрдөн байцаах явцад оргон зайлсан гэх үндэслэл ч цагдаагийнхан гаргаж ирж байгаа. Н.Энхбаярыг мөрдөн рүү татах хэргийн учиг ч Б.Тулга байхыг хэн үгүйсгээд байгаа юм. Тийм ч учраас Н.Энхбаяр айхдаа ийн сөрөг довтолгоо маягийн зүйл хийж байгаа биз. Энэ мэт нарийн учрыг тэтгэвэртээ суугаа хөгшид яаж ойлгох вэ. Хаа жагс гэнэ тэнд л жагсана шүү дээ. Уг нь Н.Энхбаяр аль хэдийнээ хоригдсон байх учиртай ч цаадуул нь бүгд түүнд барьцаатай учраас яаж ч чадахгүй байгаа юм гэсэн ажиглагчдын яриа бий. Хэрвээ түүнийг барих юм бол түүний хойноос олон нөхөд “дээлээ нөмөрнө” гэдгийг ч хэлж байгаа. Тийм учраас маш том барьцаатайгаар наранд явж байгаа хүн гэх нь ч бий. Харин ганц барьцаагүй зүйл нь “Улаанбаатар” хэвлэх үйлдвэр, “Өргөө” хэмээх зочид буудлын менежментийн хувьчлал гэж ярьж байна. Тиймээс өнөөдрийн эрх баригчид өөрсдөдөө халгүй энэ хоёр хууль бус хувьчлалын асуудлаар дөрөөлж Н.Энхбаярыг буруутгах гэсэн хэрэг л дээ. Энэ хувьчлалын хэрэгт  намдаа  төдийлөн нөлөөлөхгүй Ц.Батбаяр, улс төрөөс явчихсан Н.Болормаа нар байгаа нь Н.Энхбаярыг буруутгах гол шалтгаан болж байх шиг. Уг нь энэ хоёрын оронд У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрын хэн нэг нь байхад л энэ хэргээс болж өчнөөн хүн мөрдөнгийн хаалга татахгүй шүү дээ. Нэг сэжим гаргасан болоод л зүтгүүлээд хориулаад байгаа хэрэг. Н.Энхбаяр гэнэт Ц.Нямдоржийн хаус байшинг тоолоод эхэлсэн ч зүгээр нэг аргаа барсан ажил биш. Хамтдаа шүү гэж сануулсан хэрэг. Өнөөдөр Н.Энхбаяр улс төрийн хар ном гаргана гэж байгаа нь өөрийгөө наранд авч явах гэхдээ цаадуулаа айлгаж байгаа хэрэг юм. Хэрвээ тэр номыг гараад бид уншлаа гэж бодоход аль хэдийнэ Н.Энхбаяр шоронд орсон байх болно. Улс төрийн хар ном бол наранд амьдрах маш том барьцаа. Магадгүй энэ номынхоо эхийг тэдэндээ нэг нэг хувь хүргүүлчихээ биз.

Юутай ч Н.Энхбаярын айдас УБМГ-ын үүдэнд хэдэн хүн жагсаагаад авав. Энэ мэтээр сөрөг довтолгоо хийж байгаад УИХ-д ороод очих мөнхийн хүсэл бол Н.Энхбаярынх. Тэгээд эрх мэдлийн хүрээнд энэ хэргийг шийдэж, ганц нэг нөхрийг ялалаад өнгөрөөх төлөвлөгөө бол Н.Энхбаярынх. Болдог юм болдгоороо л болж байна даа.

С.УУГАНБАЯР

logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car